Уншиж байна ...

Автомашинаа даатгуулах хамгийн тохиромжтой үе ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Бид яагаад даатгал авахыг хойшлуулдаг вэ?

Дэлхийн ихэнх хөгжингүй орнуудад тээврийн хэрэгслийн даатгалгүй бол тухайн жолоочийг зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг нь хориглосон байдаг. Харин манай улсын хувьд зөвхөн жолоочийн хариуцлагыг л албан журмаар даатгадаг бөгөөд тээврийн хэрэгслийн даатгал сайн дурын үндсэн дээр хийгддэг хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, бид бусдад учруулж болзошгүй хохирлоо даатгуулсан хэрнэ, өөрсдийн хөрөнгөө “хамгаалалтгүй” орхисон байдаг.

Даатгалын талаар бодох үед “Эцсийн эцэст ирээдүйд болох эсэх нь тодорхойгүй зүйлд мөнгө зарцуулах хэрэг байгаа гэж үү?” гэсэн асуулт заавал гарч ирнэ. Энэ үед мэдээж та осол, аваар тохиолдох магадлалыг тооцно. Гэм нь бид магадлалыг математикч нар шиг нарийн тооцоолдоггүй. Бидний тархи ихэвчлэн магадлалыг хялбаршуулж буюу “болно, болохгүй”, “тохиолдоно, тохиолдохгүй” гэсэн байдлаар хоёр туйл руу аваачдаг. Үүний үр дүнд осол гарах магадлал бага гэж бодох үед бид оюун санаандаа түүний магадлалыг бүр тэг болгож боддог байх нь.

Гэвч бид тийм эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдардаг билүү?

Манай улсад зам тээврийн осол өвлийн улиралд хамгийн их гардаг бөгөөд эдгээрийн 83.9% нь мөргөлдөх, шүргэлцэх эрсдэлээс үүдэлтэй байдаг. Судалгаагаар ослын 97.4%-ийг жолоочийн буруутай үйлдэл эзэлдэг бөгөөд үлдсэн 3% нь л явган зорчигчийн алдаа, замын орчны нөхцөл байдал, техникийн гэмтэл зэргээс шалтгаалсан байна. (Статистик: Тээврийн Цагдаагийн Алба)

“Би олон жил жолоо барьсан туршлагатай учраас осолд өртөхгүй” гэж бодож байгаа бол ослын статистик арай өөр дүр зураг харуулна. Статистикаас харахад, осолд орсон жолооч нарын:

  • 22.6% нь 0-4 жил жолоо барьсан,
  • 22.1% нь 5-9 жил жолоо барьсан,
  • 21.8% нь 10-14 жил жолоо барьсан туршлагатай байсан байна.

Өөрөөр хэлбэл, олон жилийн туршлагатай байсан ч эрсдэл тохиолдох магадлал байсаар байна.

Эрсдэл ирэхийг хүлээлгүйгээр автомашинаа даатгуулаарай!

Практикал Даатгал жолооч танд зориулсан өвлийн урамшуулалт аянаа эхлүүллээ! 2024 оны 12 сарын 28 хүртэл автомашинаа даатгуулсан хүн бүр TOYOTA SAI автомашины эзэн болох сугалаанд оролцох эрхтэй болно. Мөн даатгалд хамрагдсан хүн бүр 20,000 төгрөг хүртэлх буцаан олголтыг газар дээрээ авах боломжтой.

Энэхүү урамшууллыг Практикал Даатгалын Улаанбаатар хот болон 20 аймгийн салбараас авах боломжтой.

ЯГ ОДОО ДААТГУУЛАХЫГ ХҮСВЭЛ 👉🏻 www.practical.mn

Нөхөн төлбөрөөрөө салбартаа №1 - Практикал Даатгалд автомашинаа даатгуулаад, өвлийг сэтгэл амар даваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.