ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"The Hu" хамтлагийн Metaverse дахь тоглолт энэ сарын 30-нд болно

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"The Hu" хамтлаг дэлхийд анх удаа Metaverse дээр бүрэн хэмжээний рок тоглолтыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Хүннү рок нь Монголоос дэлхийд танигдсан учраас Metaverse-д Монголын өв соёл, байгалийг харуулсан зүйлсийг хийхээр төлөвлөсөн бөгөөд Ховд аймагт орших Жаргалант хайрхныг дүрслэн бүтээж бие биелгээ, монголчуудын үр хүүхдээ хайрлах ухаан гэхчлэн зүйлсийг зохиол, найруулгадаа оруулсан байна.

Түүнчлэн Монголын өв соёлыг дэлхийд таниулж, монгол хэлийг гадаадын олон үзэгчдэд сонсгох гэж байгаадаа баяртай байна гэдгээ тоглолтын хөгжүүлэлтийг хийсэн "Metaland" компаниас онцолж байв.

Өмнө нь тус тоглолтыг зөвхөн өндөр үзүүлэлттэй компьютер дээр үзэх боломжтой байсан бол одоо ямар ч төхөөрөмжөөс үзэх сонголттой хоёр төрлийн тасалбар худалдаалагдаж байгаа аж. Тодруулбал, компьютерын үзүүлэлт хүрэхгүй байвал өөрөө удирдаад явах боломжгүй ч зөвхөн үзэх боломжтой тусдаа тасалбарыг аваад дурын төхөөрөмжөөсөө үзэж болох боломжтой болжээ.

Тоглолтыг видео хэлбэрээр зөвхөн үзэж болох тасалбар нь $20 байгаа бол тоглолт дотор өөрөө оролцож, тоглох боломжтой тасалбар нь $35 долларын үнэтэй юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах "Урлагийн хүмүүсийн хувьд бүхий л сувгаар өөрсдийн уран бүтээлээ хүргэх нь чухал. Өнгөрсөн онд л гэхэд бид долоон сарын турш аялан тоглолт хийлээ. Гэвч хүрч очоогүй газар маш их бий. Тиймээс Metaverse дээр тоглож байгаа явдал нь бидний очиж амжаагүй байгаа газруудын фенүүд маань үзэх боломж бүрдэж байгаад баяртай байна. Технологи ашиглаж бодит ертөнцөд бидний харуулж чадахгүй байгаа үзэл баримтлал, цаана оршиж буй амин сүнс, өв соёлоо харуулах боломж олдож байна” гэсэн юм.

"The Hu" хамтлаг зургаадугаар сард европын аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон бөгөөд аялан тоглолтоо эхлэхээс өмнө гурав дахь цомгийн ажилдаа орсон байна. 

Тоглолтыг зохион байгуулагчид бэлтгэл ажил дээр өнгөрсөн долдугаар сараас хойш ажилласан бөгөөд монгол залуус нэгдээд нэг зорилгын төлөө шинэлэг зүйл дээр ажиллаж байна гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг