ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд-Эрээний боомтоор 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлнэ. "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан ГХЯ-наас хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгье. 

Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гурван жилийн дараа буюу 2023 оны нэгдүгээр сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээнэ.

1. Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй.

2. БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлсэн байна.

Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1,000-д хүргэнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил иргэд зорчоогүй учраас гаднын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй хэдий ч монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэр, үнийн саналыг ирүүлсэн.

Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай, өдөрт 20 машиныг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ. Цаашид энэ тоог нэмэгдүүлнэ. 

Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас мэдэгдсэн. Учир нь тус улсын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй гэж үзжээ.

Монгол Улсад ирж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж нэвтэрнэ. Хятадын иргэдэд зориулан гаргасан тусгай журам байхгүйг тэрбээр хэллээ.

Түүнчлэн БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд мөн адил асуумж бөглөнө.

Ачаа тээврийн хувьд Монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Цаашид тоог нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх байдалтай адилаар Хятадын талд орж ачааг задгай болон чингэлэгтэйгээр ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Хятад улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтална. Даацад тохирсон ачааг ачна. Тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх цаг болон мэдээллийг Хятадын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

Хятадын талаас олон улсын тээврийн эрхтэй ачааны 30 машин манайд орж ирэх боломжтой

Цаашид Улаанбаатар-Эрээний зорчигч тээврийн автобус явах төлөвтэй байна" гэв.

БНХАУ-д арванхоёрдугаар сард коронавирусийн халдварын эхний давлагаа томоохон хотуудад яваад дууссан. Нэгдүгээр сарын 21-нд Хятадын цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан хөдөө орон нутагт халдварын тархалт нэмэгдэж эхэлжээ.

"УАЗ-469" маркийн машинд хэт их ачаа ачиж явдаг гэх үндэслэл хэлээд Хятадын талаас хориглосон. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Эрээн хотын худалдааны танхимд хилээр гарах хувийн машины бүртгэлийг түншээр дамжин хийлгэнэ.

Эрээнээс орж ирж байгаа ачаа барааны тээвэрлэлтийн тухайд, ачааны машины даацаас хэтрүүлэхгүй байна. Хэрэв даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацаа, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.

Эрээн хот руу нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR  шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.46] 2023/1/7
Хөрш орнуудын газрын захирал гэж үхсэн ацны орон тоо вэ? Наад хужаагийн шээсээ зайлуулаа.
0 | 0 Хариулах
Bold [103.229.120.51] 2023/1/7
Хятад зорчигч бас адилхан pсr өгөөд ирэх хэрэгтэй биздэ
0 | 0 Хариулах
Түмэн-Өлзий.Г [103.26.194.190] 2023/1/7
Хятадаас ирж байгаа зорчигчдоос PSR шинжилгээ аваач ээ.2 орны иргэд яагаад адил тэнцүү эрхтэй байж болддоггүй юм бэ.Монгол хүний Монгол улсын нэр хүнд төрийг хариуцаж ажиллаж байгаа авилгачдаас болж маш ихээр унасанд харамсаж байна шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.216] 2023/1/6
Муу малнууд
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.106] 2023/1/6
Хилээр хүн оруулж гаргахыг эсэргүүцэж байна. Кроногоо дийлэхгүй өвчины голомтоос хүмүүсийг нь зөвхөн асуумж бөглөж улсынхаа хилээр нэвтрүүлэнэ гэж ямар эргүү нь ийм шийдвэр гаргадаг байна.Монголчууд болохоор шинжилгээ өгч гарна гэх.... Бүхэл бүтэн улс байж ард олноо хүнээ бодсон шийдвэр гаргаж чадахгүй хэний талд ажиллаад новшнууд вэ. 3 жил болоод байсан. Одоо энэ чигээрээ байж 1 жил өвчин намдахыг харах хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Irgen [223.32.31.101] 2023/1/5
Улс орнууд БНХАУ ын иргэдийг тусгай журөм гаргаж авч бхад тийм сул бж болохгүй
1 | 0 Хариулах
Зочин [192.82.80.61] 2023/1/5
UAZ469 iig mongold horigloh heregtei
2 | 1 Хариулах
Ev khamt. [66.181.161.6] 2023/1/4
..ashgui dee..! Khilee neekhne dee..!
2 | 0 Хариулах
Latin49 [66.181.178.115] 2023/1/4
oros mashiniig odoo mongoloos uur avdag gazar gej baihgui uaz 469 buyu uaz hunter ingesgeed duusgavar boloh yostoi
3 | 2 Хариулах
Зочин [122.201.24.185] 2023/1/4
Хятадаас мөн адил 48 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн хариу шаардах хэрэгтэй юун асуумж вэ доль шаачих юм. Мануус болохоор шинжилгээ өгдөг тэд болохоор асуумж бөглөнө лөөлөө юмааа
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.73] 2023/1/4
Одоо Корона орж ирлээ гээд яах уу, яах ч үгүй шд. Тэртэй тэргүй бүгд тусаад дархлаатай болсон. Энэ хил хаа гээд байдаг нөхдүүд ер нь хөлсний троллууд байхаа. Хил нээгдвэл ачаа тээврийн үнэ буурна, хилээр орж ирж чадахгүй байсан том оврын тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслүүд орж ирнэ, барилгын материалын үнэ буурна гээд олон давуу тал байна шд.
3 | 3 Хариулах
Зочин [202.179.27.251] 2023/1/4
Цагаан сарын дараагаас хилээ нээвэл маш сайн байна...
4 | 4 Хариулах
Зочин [139.5.219.149] 2023/1/4
pcr avaachee
4 | 2 Хариулах
Zochin [103.1.30.105] 2023/1/4
Өмхий хятадууд хогоо ковидтойгоо хамт чихэх гээд улайрч байна аа !
2 | 8 Хариулах
Setgegdel [59.153.113.137] 2023/1/4
Tarhia ugaalgasan teneg nivsh. Gants Mgl bish buh ulsiin hilee neej bn. Ugaasaa baraanuud chin orj irseer l bgaash malaa
0 | 0 Хариулах
Wavy [202.55.188.108] 2023/1/4
Хөөрхий хэдэн халтар ямбий 69-ийг нь хараад хятадуудын нүд нь хорсдог бсан бхдаа.
5 | 2 Хариулах
Зочин [45.117.35.210] 2023/1/4
Харинч гоё машин гэж зургаа авхуулдаг
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.111] 2023/1/4
ОДОО НААД ГААЛЬТАЙ МАШИН БОЛОН ҮЛГЭРИЙН 69 ҮҮДЭЭ ЗАЙЛУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН
12 | 2 Хариулах
Зочин [202.9.47.20] 2023/1/4
Ковид эргээд ихсэх нь дээ
3 | 7 Хариулах
Зочин [192.82.83.86] 2023/1/4
За ядаж манайхан эрээнд очингоо утаанаас түр холдох нь дээ
12 | 3 Хариулах