Нүүрсний хэрэгт буруутгагдаад буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон болохыг эх сурвалж мэдээлэв.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-нд нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл хийхдээ нүүрстэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг нарын 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлж байв.
Уг нэрсэд мөн тус компанийн н.Отгонжаргал, Х.Нурлат нар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!