ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Дашдэмбэрэл: Цаашид гарт олгох мөнгөн тэтгэмжээс илүү халамжийн үйлчилгээ болгож олгох нь зүйтэй

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын хэмжээнд буюу сум, хороо болон 2,000 хүнээс дээш хүн амтай баг тосгонд нийт 570 гаруй Амьжиргаа дэмжих зөвлөл ажиллаж байна.

 Нэг амьжиргааг дэмжих зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хараат бус, бие даасан шийдвэр гаргах зорилгоор ажиллаж байна хэмээн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Амьжиргааг дэмжих зөвлөл(АДЗ)-ийн хамтын ажиллагааны уялдаа холбоо сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

Уг хэлэлцүүлэг нь иргэнийг нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамруулах эсэх шийдвэрийг гаргах явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэх зорилготой аж.

Мөн тэрбээр "Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнд нийгмийн ажилтан, төрийн болон  төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл гэх мэт хүмүүс багтдаг. Нийгмийн халамжийн тухай хуульд заасан 19 нэр төрлийн үйлчилгээ, олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд олгох хуультай холбоотой болон ахмад настны хуультай холбоотой шийдвэрийг АДЗ-ийн хэмжээнд үзүүлдэг. Энэ хүрээнд анхаарах асуудлыг цаашид шинэчлэх талаарх зохицуулалтуудыг ярьж байна.

Нэг талаас АДЗ хараат бус ажиллаж байна гэх хардалт гардаг тул нийгэмд илүү нээлттэй ил тод болгох талаас ямар арга хэмжээ авч ажиллуулах уу, хуульд өөрчлөлт оруулах уу. Нөгөө талаас халамжийн үйлчилгээг цахимжуулсан. Тодруулбал 72 нэр төрлийн үйлчилгээнээс боломжтой гэж үзсэн 64 нэр төрлийн үйлчилгээг ehalamj.mn системд нэвтрүүлсэн.

Халамжийн үйлчилгээ үзүүлж буй хэлбэрээр харвал 90 гаруй хувь нь мөнгөн тэтгэмжид, 10 хувь нь үйлчилгээнд суурилсан байна. Цаашид гарт олгох мөнгөн тэтгэмжээс илүү халамжийн үйлчилгээ болгож олгох нь зүйтэй” гэв.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023 онд шинээр батлагдана 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн "2016 онд УИХ-ын 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Ингэхдээ төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах, төрийн  үйлчилгээг чанаржуулах, авлигын эсрэг тодорхой арга хэмжээ авах зэрэг зорилтууд тусгагдсан.

Энэхүү зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай явагдаад энэ жил дуусаж байна. 2023 оноос шинэ үндэсний хөтөлбөрөө батлуулна. Мөн Авлигын эсрэг өдөр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохионо. Үүнийг угтан найман салбарт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Өнөөдөр зургаа дахь хэлэлцүүлэг нь болж байна.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хүнд суртлыг багасгая, нийтийн албанд мөрдөгдөж буй хууль тогтоом мөрдөгдөж буй эсэх, захиргааны актууд хэрхэн мөрдөгдөж байгааг анхааран ажиллаж байна. АТГ-ын зүгээс хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр тухайн салбартай хамтарч ажилладаг” гэв.

Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж буй аж. Төслийн үзэл баримтлалын тухайд гэвэл,

  1. Зорилтот бүлэгт чиглүүлнэ.
  2. Бэлэн мөнгөний бус үйлчилгээг нэмнэ
  3. Хөдөлмөр эрхлэлттэй холбоно
  4. Халамжийн тогтолцоог сайжруулна
  5. Орон нутгийн үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ гэдгийг ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Д.Гэрэлтуяа хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.241] 2022/11/24
Залхуу ажил хийх дургүй халамж горьдсон нөхдийг заавал хөдөлмөр хийлгүүлж байж мөнгийн олгох ёстой. Тахир дутуу, 18 нас хүрээгүй, 60-аас дээш настай хүмүүст л халамж олгох естой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.232] 2022/11/24
ГАРЦААГҮЙ БЭЛЭН МӨНГӨ АВАХ ХЭРЭГТЭЙ ХЭСЭН БҮЛЭГ АРД ОЛОН БАЙГАА ШҮҮ. АЛЬ Ч ЭНЭРЭНГҮЙ НИЙГЭМД БАЙХ ЁСТОЙ ЗҮЙ ТОГТОЛ!
1 | 1 Хариулах
Зочин [46.114.32.77] 2022/11/24
Үйлчилгээ өгөх нь зүйтэй. Өгч бнаа мөнгөний багагүй хувь согтууруулах ундаанд зарцуулагдаж бгаад эргэлзэхгүй бна.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [64.119.17.57] 2022/11/23
Үйлчилгээ ёстой хэрэггүй шүү энэ хэцүү үед мөнгий нь өгсөн хамаагүй дээр ядахнаа гурил будаа, цувдай толгойгоо авчихна
2 | 3 Хариулах
Зочин [202.179.13.130] 2022/11/24
Гурил будаа авах талон өгсөн нь дээр байх
2 | 0 Хариулах
Nomiin san [64.119.27.42] 2022/11/23
Uhaan
1 | 0 Хариулах
[192.82.85.14] 2022/11/23
Belen munguu hasaad uilchilgee l uguh zuv.
3 | 2 Хариулах