Монголбанкны Ерөнхийлөгчийн төлбөрийн тэнцэл, ханшийн талаарх онцлох ЭШЛЭЛ
Төрөөс мөнгөний бодлогын талаар дараагийн жилдээ баримтлах үндсэн чиглэлийг жил бүрийн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталдаг. 2023 онд Төв банкнаас баримтлах бодлогын төслийг танилцуулж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулган дээр хэлсэн үгнээс төлбөрийн тэнцлийн талаар онцолсон эшлэлийг хүргэж байна.
Худалдааны тэнцэл муудсан нь валютын цэвэр орох урсгал багасахад нөлөөлж байна. Худалдааны тэнцлийн алдагдал тэлэхэд:
- Сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан.
- Том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоод эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валют орох томоохон урсгал дотоодын зах зээл рүү орохгүй байгаагаас импортыг тэлсэн.
- Бензин, шатахуун, хүнсний үнэ гэх мэт импортын үнийн өсөлт импортын төлбөрийг нэмэгдүүлсэн.
- Төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг нь нөлөөлж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн УИХ-ын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: Монголбанк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
