Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь нэмэгдэхээр боллоо"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 9 сарын 30
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлэл хийж байна.

Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд гурилан бүтээгдэхүүний 900 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 30 орчим мянган хүн ажиллаж байна. Тэдний ар гэр үр хүүхэд гэж авч үзвэл 100 орчим мянган хүн болно.

Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд 24 цаг тасралтгүй ажиллаж, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай салбар юм.  Сүүлийн 2-3 жил салбарт хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байгаа. Зарим нэг үйлдвэр, цехийн үйл ажиллагаа доголдож, хааж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл ихээр нөлөөлж байна. 

Гурилан бүтээгдэхүүний салбарт ч мөн адил үнийн өсөлтийн асуудал давагдашгүй хүчин зүйл болоод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Саяхан гурилын үнэ кг тутамдаа 50 хувь нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн.

Энэ бүх нөхцөл байдлаас үүдээд гурилан бүтээгдэхүүний үнийг нэмэхээр боллоо. Өөрөөр хэлбэл гурилан бүтээгдэхүүний үнэ 30-50 хувь өснө. Мөн гурил болгон гурилан бүтээгдэхүүн болдоггүй. Хамгийн сайныг нь сонгон авч бүтээгдэхүүндээ ашигладаг" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон шалтгаан:

  1. Хил гаалийн ойлгомжгүй байдал, тээвэр ложистикийн үнийн нэмэгдэл
  2. Авто бензин, дизель түлшний үнийн нэмэгдэл
  3. Валютын ханшийн өсөлт
  4. Ажиллах хүчний дутагдал. Хүнсний салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг нэмж хэллээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/833352897683646