Цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарт хүндхэн жилүүд тохиож байна. Гэсэн хэдий ч “Монзол” группийн харьяа “Баялаг Энержи Ресурс” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хамт олноо манлайлан үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй 30 ажилтандаа 53-56м2 2 өрөө байрны урьдчилгаа төлбөр болох нийт 1 тэрбум 800 сая төгрөгийн урамшууллыг олголоо.
Тус компани нь үйл ажиллагаа эхлүүлснээсээ хойш Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтөд татвар төлөлтийн хэмжээгээрээ бодит хувь нэмрээ оруулж ирсэн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг юм.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, ажилтнуудынхаа нийгмийн сайн сайхны төлөө “Баялаг Энержи Ресурс” ХХК-иас хийж хэрэгжүүлсэн ажлуудаас тоймловол:
Одоо Баялаг Энержи Ресурс ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, дараах ажлын байруудыг нээлттэй зарласан байна. www.bayalag-er.mn, www.zangia.mn/company/usukhzoos
Ажилтнуудаа бүх талаар дэмжин тэдний ажил амьдралд томоохон түлхэц өгөх бодлого баримтлан ажиллаж байгаа “Баялаг Энержи Ресурс”ХХК-ийн удирдлагуудад нийт ажилтнуудынх нь өмнөөс талархал илэрхийлж, Ажлын өндөр амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!