Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Toki апп спортын хорхойтнуудыг дэмжиж ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгодог Toki апп нь Uran Gan групптэй спортыг дэмжиж ажиллах, дижитал аренаг хамтран хөгжүүлэх чиглэлд урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж байна. Энэхүү хамтын ажиллагааны хамгийн эхний ажлаар Чүү Sport’s festival-тай холбоотой бүхий л мэдээллийг Toki апп ашиглан авах боломжтой болж байна.

UG Arena нь шинээр цогцолж буй спортын бүхий л арга хэмжээ зохион байгуулах боломжтой томоохон бүтээн байгуулалт юм. Уг цогцолборт 2000 үзэгчийн суудалтай спорт заал, шоу концерт зохион байгуулах боломжтой техник тоног төхөөрөмж, 15 метрийн өндөртэй хаданд авиралтын хана, E-sport төв, спорт паб, shopping хийх боломжтой дэлгүүрүүд зэрэг урлаг, спорт, энтертайнмент, шоу бизнесийн орчин үеийн шийдэл бүхий цогц үйлчилгээг авах боломжтой юм.

Есдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд UG Arena-д зохион байгуулагдаж байгаа“Чүү Sport’s festival” арга хэмжээнд:

  • 3x3 сагсанбөмбөг
  • Chulsoon classic
  • Cosplay тэмцээн зэргээс гадна хоолны фестиваль, ховор автомашинуудын үзүүлэн, хамтлаг дуучдын тоглолтууд болж байна. Та уг фестивалийг зорин ирж, оролцохдоо Чүү Sport’s festival-ын албан ёсны апп болох Toki апп-аар дамжуулан та тэмцээнүүд, үзвэрийн цагийн хуваарь, байршлын мэдээлэл зэрэг фестивалийн талаарх бүх хэрэгцээт мэдээллийг аваарай. 

Мөн хамтын ажиллагааны хүрээнд UG Arena-тай хамтран дараах үйлчилгээнүүдийг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна:

  • UG Arena-д зохион байгуулагдах тэмцээний тасалбарууд захиалах 
  • Арена доторх газрын зураг, тайлбар, байршлын мэдээллүүдийг харах
  • Тоглолтын дундуур идэх болон уух зүйлсээ захиалж, суудал дээрээ хүргүүлэх
  • Тоглолтын дараа зогсоолын төлбөрөө автоматаар төлөх 
  • UG Arena доторх ресторан болон караокед урьдчилсан захиалга өгөх зэрэг үйлчилгээг та Toki апп ашиглан авах боломжтой. 

Спорт сонирхогчдодоо дижитал аренаг бодитоор мэдрүүлэх, үзвэр үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэн дараагийн түвшинд аваачих боломж ийнхүү нээгдэж байна. Тасалбарыг зөвхөн цаасаар худалдан авдаг, тасалбар дууссан эсэхийг “касс”-нд очиж байж шалгадаг, гал гарсан тоглолтын үеэр уух зүйлээ заавал биеэр очиж худалдан авдаг, хаана ямар үйлчилгээ байгааг зөвхөн ажилтнаас нь асууж байж мэддэг цаг үе ийнхүү ард хоцорч байгаа юм. 

Toki апп нь энэ жил амьд хөгжмийн “Playtime 2022” наадмын албан ёсны апп-аар ажиллаж байсан бол энэ удаад ийнхүү спорт сонирхогчдодоо илүү хүрч ажиллахаар урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм. 

Toki апп-ийн зүгээс дараах шагналт giveaway зарлаж байгаа ба та оролцохыг хүсвэл ЭНД дарна уу. 

  • Toki апп-с 1’000’000₮ -д үйлчилгээ авах эрх 1 хүнд
  • Gan Sport Center-р 1’000’000₮ -д үйлчлүүлэх эрх 2 хүнд
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.