Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа гүний усны шумбалтын дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Дадлага сургуулилалтаар алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж, даралт тэнцүүлэх, чөлөөт зогсолт, зуултуур солилцох зэрэг дадлагыг хийж, туршлага солилцож байгаа юм.
Монгол, Оросын хамтарсан энэхүү дадлага сургуулилалт есдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!