Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр спорт, олимпизмын хөгжлийн төлөө нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. МҮОХ-ны зүгээс өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд Монголын тамирчдын оролцох наадмууд болон цаашид хийхээр зорьж, төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав.
Тэрбээр Парисын олимп эхлэх хүртэлх богинохон хугацаанд спортын голлох байгууллагууд хамтын ажил, ойлголцлоо нэг болгож ажиллахыг онцолсон юм.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд спортын байгууллагуудыг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбох гүүр болон ажиллахаа мөн илэрхийллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!