ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

УДБЭТ-ын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөг төсөвлөжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар, шинэчлэлтийн ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын засвар, шинэчлэлийн ажилд 1.9 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, энэ оны хоёрдугаар сард тендер нь зарлагдаж, засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар гадна багана, хана, дам нуруунууд, дээврийн карникын одоо байгаа будгийг бүрэн хусаж, архитектурын чимэглэлүүдийг гэмтээхгүйгээр баримал ба чимэглэлийн элементүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээж байна.

Мөн 2020 оны аравдугаар сард барилгад хийсэн оношилгооны дагуу хуучин шавардлагыг буулган шинээр шавардлага хийж, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлаж, барилгын дулаалга зэргийг шинэчилж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна талын хусалт, дүүргэлтийн ажил дууссан бөгөөд барилгын засвар, шинэчлэлийн ажлыг 7 болон 10 хоногийн төлөвлөгөөний дагуу хийж, холбогдох байгууллагууд хяналт тавьж байна.

зураг
 

Ташрамд дурдахад, энэхүү барилгыг 1946-1949 онд барьж, 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээс хойш үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөлгүй ашиглаж ирсэн юм.

зураг
 

Мөн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга нь театрын барилгын сонгодог жишээ бөгөөд дотор гадна чиглэлийн ажлыг 1950 онд архитектор Б.Чимэд болон түүгээр ахлуулсан монголын ахмад уран бүтээлчид буюу Төрийн хошой шагналт, Ардын зураач, XX зууны манлай зураач О.Цэвэгжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Д.Чойдог, Төрийн шагналт зураач Д.Манибазар, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч С.Чоймбол ахмад, Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Жамбаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Даваацэрэн, уран барималч А.Доржготов нар бүтээжээ.

Түүхэн зураг болон барилгын тайлбарыг Монгол Улсын Зөвлөх архитектор З.Оюунбилэгийн “Уран барилга бол чулуугаар бичсэн түүх” нийтлэлээс ашиглав.

 

Эх сурвалж: Соёлын яам 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.169] 2022/7/21
Юуг нь засдаг юм Тэр циркийнхэнд өгчих Ганц циркээ өгч болсон юм Бусад ганцуудыгаа ч гэсэн араас нь өгчихвөл төрөөс зардал гарахгүй амар
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.133] 2022/7/20
Будаж шунхдаж зассан нэр зүүснээс бүр шинээр боломжийн сайхан орчин үеийн театрын барилга барьчихмаар байгаа юм даа. Дуурийн театр яахав бас ч уран барилгын дурсгал гэж хэлж болмоор барилга ч гэсэн Оросын жижгэвтэр хотуудад яг адилхан барилга байдаг гээд зураг хөрөг нь яваад байл уу, яалаа. 300 мянга ч хүрэхгүй хүн амьтай байх үеийн барилгыг бүр нураагаад буурин дээр нь орчин цагийн 1,5 сая хүн амтай хотын эрэлт хэрэгцээнд тааруулсан цоо шинэ театр барьчихвал бараг шулуухан доо.
0 | 5 Хариулах
Зочин [103.80.210.183] 2022/7/20
зүгээр будаад л болоо юу?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.207] 2022/7/20
гантиг цагаан өнгөтэй хармаар байна
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2022/7/20
Би чадна компанууд энэ барилгыг алчихгүйхэн шиг хийж чадвал уг нь хэрэгтэй юм даа. Чанартай материалаар чадвартай мастеруудаар хийлгэвэл Большой театрт дөхөж очиж магадгүйл юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.160] 2022/7/20
Би чадначууд л хийж байсан. Өнөөдөр хажуугаар нь өнгөрсөн. 2 жилийн дараа 40 мянгатын байрнуудын шавар салж унаад хотын өнгө үзэмжийг муухай болгосон шиг л юм болно дөө.
0 | 0 Хариулах
Зочин [188.170.82.239] 2022/7/22
дуурь бүжгийн театр хэзээ ч большойг гүйцэхгүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.66] 2022/7/20
Zasvarlahad 1.9 terbum nuraagaad barihad 190 terbum garna. Medeej tom dungees tom ashig garna. tegeed l bugdiig ni nuraah tuluvlugu gargaad tusuv batalsan baisan harin humuus eserguutseed bas gol ni ediin zasag hyamrahaar nuraahaa tur hoishluulj baih shig
0 | 0 Хариулах
Зочин [203.23.49.199] 2022/7/20
Nomin ruu ygaad sav l hiivel dairaad bdag ym, Zasah n zov.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.123] 2022/7/20
ЭНЭ МОДОН БАРИЛГА ШДЭЭ. МОЯА НАР ЕВРОПЫН ЧУЛУУН БАРИЛГУУД ЖИШЭЭД НУРААЛАА НТР ГЭЖ СОЛИОРООД БАЙХ ЮМ. НУРААГААД ЯГ АДИЛХНЫГ ЦЕМЕНТЭЭР БАРЬЧИХ ХЭРЭГТЭЙ.
1 | 6 Хариулах
Зочин [202.9.40.160] 2022/7/20
Нурагаад яг иймийг барилаа юу. Газар дээр нь алалцана шд. Чам мэтийн тархийг бол 180 градус эргүүлээд л тэнд чинь худ худ ш..гаад троллдоод сууж байна.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.113.141] 2022/7/20
ТӨСВИЙН АЖИЛ Ч ДЭ. 10% НЭГ ДАРГЫН ЗАВЧААНД ЯВЖ БАЙГАА. АЖИЛ АВСАН НӨХДҮҮД НЬ ЭНД ТЭНД НЬ ШАВАР ЗУУРЧ ТҮРХЭЭД БУДААД ХАЯНА. ТЭГЭЭД БОЛОО. ДАВХАРЛАЖ БУДАГ ШАВАР ХИЙСЭЭР ОНЦГҮЙ ХАРАГДДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. БОЛДОГСОН БОЛ СЭТГЭЛ ГАРГААД БҮРЭН ХУСААД ЧАМИН ГОЁО ХЭЛБЭРИЙГ НЬ ГАРГААД ЦОНХ ХААЛГЫГ НЬ СОЛЬВОЛ. ЧАДАХГҮЙ Л ДЭ.
3 | 0 Хариулах