• 6 сарын 26, Ням
Уншиж байна ...

Д.Мөнх-Эрдэнэ: Зайсангийн амны амралт зугаалгын бүс рүү нэвтрэх ганц гарцыг экскаватораар хаасан байсан

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр нийтийн өмчийн зарим байршлыг чөлөөлөн, тохижуулах ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амны амралт зугаалгын буюу ногоон бүс рүү нэвтрэх ганц орох, гарах гарцыг экскаватораар хаасан байсан. Ингэснээр онцгой нөхцөл байдал үүссэн үед цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба очиж ажиллах аргагүй болгосон байв. Иймд иргэдийн гомдлын дагуу очиж ажиллан, зөрчлийг арилгасан. Мөн тухайн бүсэд их хэмжээний хог хуримтлагдсан байсан.

Аж ахуйн нэгжүүд Зайсангийн амны  435 га талбайн 10 хүрэхгүй хувь буюу 38.2 га талбайг ашигладаг. Ингэхдээ зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар түр отоглох боломжтой байдаг. 

Гэтэл сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага тухайн бүсэд илэрлээ. Судалгаа шинжилгээ зориулалтаар отоглох бус архиддаг газар болсон. Газрын тухай хуулийн дагуу албадан буулгах ажиллагаа явагдсан. Холбогдох бүх хуулийн дагуу явагдсан үйл ажиллагаа юм. Албадан  буулгасан объектуудын нэлээд нь нурж унах эрсдэлтэй болсон байсан" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж сурсан, үүндээ амташсан, танил тал, улс төрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, Монголын хуулийг дэвсэлж, давсаар сурсан байна. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафын нөхдүүдтэй нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалдаг улс төрчидтэй хатуу тэмцэнэ. Нийслэлчүүдийн эрх ашиг хотын удирдлагуудад нэг номерт бий. 

Энэ мэтчилэн тусгай хамгаалалтын газар нутагт хууль зөрчдөг, хуулийн дээгүүр давдаг ийм зөрчлийг нийслэлд гаргуулахгүй. Няцахгүй, ухрахгүй. 2004 оноос нийслэлийн газрыг зарж баяжсан Т.Бадамжунай тэргүүтэй мафын төлөөлөгчидтэй нийслэлийн удирдлага тэмцэнэ. Энэ ажлыг зохион байгуулж байгаа, гар хөл нь болсон хүмүүсийн хуулийн байгууллагад шалгуулна" гэлээ. 

Шууд үзэх:
https://fb.watch/dyGhyJ9v-D/