Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ханс Ригел HARIBO компаниа гэрийнхээ гал тогооноос эхлүүлж байжээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 3
Сурталчилгаа

100 жилийн тэртээ 1920 онд Германы амттаны мэргэжилтэн Ханс Ригел өөрийн HARIBO нэртэй компанийг үүсгэн байгуулжээ. Тэрбээр компаниа гэрийнхээ гал тогоонд эхлүүлж байсан бол одоо цагт 7000 гаруй ажилтантай, 16 оронд үйлдвэрлэл нь явагдаж, дэлхийн 100 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж буй олон улсын компани болон өргөжжээ.

1922 онд ноён Ханс Ригел GOLDBAREN төрлийг зохиож байсан бөгөөд европын баяр наадамд хүүхдүүдийг баярлуулж байсан бүжиглэдэг баавгайгаас санаа авсан гэдэг.

зураг
 

1960 онд Goldbaren одоогийн дүр төрхийг олсон ба өнөөдөр дэлхий даяар өдөрт 160 сая ширхэг GOLDBAREN худалдаалагдаж байна.

2022 онд HARIBO GOLDBAREN төрлийн 100 жилийн төрсөн өдөр тохиож байна. Дэлхийн өнцөг булан бүрд төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа ба Монголын хэрэглэгчидтэйгээ ч хамтдаа 6-р сарын 1-нд ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНД тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн бяцхан үрстэйгээ цуг тоглон өнгөрүүлж, 1000 хэрэглэгчдэд бүтээгдэхүүний дээжийг бэлэглэн, азтай, сэргэлэн, авхаалжтай бяцхан хүүхдүүддээ бэлгээ гардуулжээ.

Ингээд уншигч олондоо өдөрлөгийн зургаа хуваалцаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.