Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Батзориг” сангаас зарласан “PG22” тэтгэлэгт MPA.mn агентлагийн гэрэл зурагчин И.Номингийн бүтээл шалгарчээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Баримтат гэрэл зургийн “Батзориг” сангаас залуу гэрэл зурагчдын дунд “PG22” хувийн тэтгэлэг олгох төслийн сонгон шалгаруулалт зарласан билээ.

Шалгаруулалтад нийт зургаан төсөл ирснээс хэвлэл мэдээллийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA.mn агентлагийн гэрэл зурагчин И.Номингийн төсөл шилдгээр шалгарлаа. Ингэснээр тус зурагчин 40 хоног хэрэгжих баримтат гэрэл зургийн ганцаарчилсан хөтөлбөрт хамрагдах юм.

Төслийн хугацаанд гэрэл зурагчин И.Номин сэдвийнхээ дагуу зураг авахын зэрэгцээ төслийн багийнхан хийгээд ахмад, дунд үеийн гэрэл зурагчид, урлаг судлаач болон бусад салбарын мэргэжилтнүүдтэй ганцаарчилсан уулзалт (work shop) хийнэ.

Цаашид түүний төслийн гэрэл зургууд бүрэн хэмжээний сурвалжилгын хамт хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хүртээл болж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг төслийн концепцыг баяжуулах, цувралын нийгмийн ач холбогдол, үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодитой болгох, цаашлаад олон улсын чанартай тэмцээн уралдаанд сойн өрсөлдүүлэх гэх мэт олон талын давуу талтай юм.

Шилдэг төсөл шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд ахмад зурагчин С.Туяа, С.Цацралт, М.Мөнхжаргал, баримтат гэрэл зурагчин Б.Рэнцэндорж, гэрэл зурагчин Ү.Гэрэл нар багтсан байна.