Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгоход юуг анхаарах вэ?

ikon.mn
2022 оны 5 сарын 18
Сурталчилгаа

Шинэ төрсөн нярайн арьс яг л хөвөн шиг аливаа зүйлийг шингээж авах чадавх хамгийн өндөр байдаг. Үүнийгээ дагаад чийг авах, харшлах, нурах зэрэг процессууд маш амархан явагддаг. Тиймээс төрсөн цагаас нь хүүхдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүнээ маш зөв сонгох хэрэгтэй байдаг.

зураг
 

Эцэг эхчүүд  зах зээл дээр байгаа олон брэндийн, янз бүрийн үнэтэй маш олон төрлөөс сонголт хийх шаардлага тулгардаг. Үнэтэй бүтээгдэхүүн нь илүү сайн гэх ойлголт хүмүүсийн дунд их байдаг ч арьсны эмчийн хувьд би үйлчлүүлэгч нартаа найрлагад нь илүү ач холбогдол өгөхийг зөвлөдөг. Жишээ нь, яг адил найрлагатай 2 янзын бүтээгдэхүүнд 2 дахин өндөр үнэ төлдөг ээжүүд их бий. Тиймээс энэ зөвлөгөөндөө би хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа юу анхаарах хэрэгтэй талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

1. Мэдээж “baby” гэсэн тодотголтой байх.

Бүтээгдэхүүнүүд нас заасан байдаг. Хэрэв шинэ нярайд  бол 0+, эсвэл “from birth” гэх мэтчилэн төрсөн цагаас эхлэн хэрэглэхийг харуулсан тэмдэглэгээ байна.

2. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнүүдэд насанд хүрэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг зарим нэг химийн найрлагыг хассан байдаг. Жишээ нь, paraben, silicone, ethyl alcohol гэх мэт. Арьсан дээр хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд спирт агуулагдсанаар илүү амархан шингэж арьсны гадаргуу жигд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Харин хүүхдийн арьсны бүтээгдэхүүнд fatty alcohol буюу тосон спиртүүд агуулсан байж болдог. Жишээ нь, cetearyl alhohol агуулсан бүтээгдэхүүнүүд арьсыг цочроох шинж чанаргүй байдаг ба FDA-с alcohol-free гэсэн тодотголд багтаадаг байна.

3. Хүүхдэд заавал үнэргүй бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юу? Хэрэв таны хүүхэд ямар нэг харшлын өгүүлэмжгүй, арьсан дээр харшлын тууралт гардаггүй бол ямар ч асуудал байхгүй. Зөөлөн, хүүхдэд таатай мэдрэмж төрүүлэхээр жимслэг үнэр шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санаа зоволтгүй хэрэглэж болно. Харин экзема, атопийн дерматиттай хүүхдүүд үнэргүй бүтээгдэхүүн сонгож болно.

4. Органик нэгдлүүд агуулсан байвал зөөлрүүлэх, чийгшүүлэх байдлаараа илүү байдаг. Жишээ нь shea butter, olive oil гэх мэт.

ХҮҮХДИЙН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГОНЫ ТЭМДЭГЛЭГЭЭНД АНХААРАХ ЗҮЙЛС: 

1. Хүүхдийн бүтээгдэхүүнийг сонгохдоо бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах нь танд хүссэн, шаардлагатай бүтээгдэхүүнээ сонгох, үр ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхийх боломжийг олгодог. Иймд та бүхэн хүүхдийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүний шошго дээрх тэмдэглэгээнүүдийг мэдээд аваарай.

Бүтээгдэхүүний шошго дээр “DERMATOLOGY TESTED”, “CLINICALLY TESTED”, “HYPOALLERGENIC” гэх бичгүүд харж байсан уу? Эдгээр тэмдэглэгээнүүд нь харшил төрүүлэх шинж чанаргүй, аюулгүй байдлыг харуулдаг. Тиймээс ийм тэмдэглэгээтэй бол харшилтай, харшилгүй хүүхэд аль аль нь чөлөөтэй хэрэглэж болно. Аливаа бүтээгдэхүүн эдгээр тэмдэглэгээг авахын тулд олон эмнэлзүйн шалгалтуудыг давсан байдаг.

2. Зарим хүүхдүүд төрөлхийн эмзэг мэдрэмтгий, бас амархан цочирдог, нурах хандлагатай байдаг. Тийм хүүхдүүдэд “SENSITIVE” гэсэн бичигтэйг сонгоно. Ийм бүтээгдэхүүн нь ямар ч үнэргүй, өнгө оруулагчгүй, химийн найрлагагүй, мөн арьс төлжүүлэх үйлдэл бүхий найрлагатай байдаг. Жишээ нь, аллантоин, пантенол, витамин Е гэх мэт.

Аллантоин нь арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай нэгдэл бол пантенол нь арьсанд чийгийг удаан хадгалж хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

3. Цайрын исэлтэй тос гэж сонссон уу? Цайрын исэл нь арьсаар нэвчин шингэлгүй арьсны гадуур бүрхүүл үүсгэн гэмтсэн арьсыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Цайрын исэл буюу Zinc oxide нь ихэвчлэн живхний тос, хүүхдийн нарны тос, зарим эмчилгээний дааврын найрлагатай тосонд агуулагддаг. Хүүхдийн арьс арчилгааны практикт нярайн арьсны нуралтын үед хэрэглэдэг хамгийн үр дүнтэй нэгдэл болно.

4. Хамгийн сүүлд нарны тос. Сүүлийн жилүүдэд нарны хэт ягаан туяанаас үүдсэн арьсны эмгэгүүдийн тархалт нэмэгдэж байгаа нь магадгүй цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Нарны дерматит, нарны туяанаас үүсэх чонон хөрвөс гэх мэт олон өвчин байна. Хүүхдэд зориулсан нарнаас хамгаалах тосыг зуны цагт гадаа тоглох, амралт зугаалгад явах үед хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг. Хүүхэд гадаа тоглохдоо усаар тоглох, их хөлрөх тохиолдол их байдаг учир зарим тоснууд усны хамгаалалттай ч байдаг. Харин нарны тосыг орой унтахын өмнө цэвэрлэн чийгшүүлэгч тос түрхэх нь зүйтэй.

Ингээд арьс харшлын эмчийн хувьд та бүхэндээ хүүхдийнхээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгоход багахан ч гэсэн мэдлэгийг өгөхийг хичээлээ. Аливаа бүтээгдэхүүний найрлага нь үнэ, брэндээс илүү чухал байдаг юм шүү. Хүүхдэдээ зориулан юу ч авсан заавал шошго дээрх тэмдэглэгээ, найрлагыг заавал анзаарч харж байгаарай.

Зөвлөгөө мэдээлэл бэлдсэн: Арьс харшлын их эмч У.Басцэцэг (АУ-ны магистр)

зураг
 

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үзэх бол ЭНД ДАРААРАЙ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.