ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Яг түүн шиг-2022” - Та хэнд, ямар үнэлгээ өгөх байсан бэ?

A.Жаргал
2022 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Яг түүн шиг-2022” шоуны хоёр дахь дугаарыг оролцогч Наран эхлүүлж, The Weeknd-ийг тайзнаа авч ирсэн бол залуу дуучин Баянаа Төрийн соёрхолт, тайз дэлгэцийн нэрт жүжигчин Д.Сосорбарамын дүрийг бүтээсэн юм.

Харин оролцогч Уянга - дуучин Д.Болд, Мишээл - реппэр Цэцэгийн дүрд хувирснаар монгол уран бүтээлч ихтэй онцлог дугаар болов. Дижиталын Эркад - Elvis Presley-ийн дүр оногдож, Зоригт - Звери хамтлагийн “До скорой встречи” дууг клиптэй нь хийж үзэгчдэд бэлэг барилаа.

Уянгын дуугаар сонсогчдодоо танигдсан Чойжоо - Snoop Dogg-той уулзсан мэт сэтгэгдэл төрүүлэв. Ингээд Барбадосын гүнж Rihanna-г Баярмаа дуурайснаар үзүүлбэрүүд өндөрлөлөө. Найман үзүүлбэрт шүүгч, оролцогчид оноогоо тавилаа. Харин та хэнд, ямар үнэлгээ өгөх байсан бэ?