Монголын логоны анхны үзэсгэлэн "The Sign" тавдугаар сарын 11-нийг хүртэл Монголын Уран Зургийн Галерейн (МУЗГ) их танхимд үргэлжилнэ.
Уг үзэсгэлэнгээс дизайнеруудын сүүлийн 15 жилийн бүтээлийн цуглуулга болсон 1,600 орчим дүрс тэмдэгтийг үзэх боломжтой. Тухайлбал, бэлгэдэлт тэмдэг, үгэн тэмдэгт, дүрс үгийн хослол, хийсвэр тэмдэгт, дүр төрх, хэлхээ үсэг, сүлд бэлгэдэл зэрэг төрлүүдээр ангилан байршуулсан байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд график дизайнеруудын төрийн бус байгууллагын 19 дизайнер нэгджээ. Цаашид “The Sign” үзэсгэлэнг жил бүр гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жилийн үзэсгэлэнд Бид Монгол Агуулга (БМА) холбооны дизайнерууд дээр нэмэгдэж сонирхсон бүх хүн бүтээлээ өгч болох аж. Шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, цуврал номоо хэвлүүлэх зорилго тавина гэдгийг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!