Данийн алдарт гоёл чимэглэлийн Пандора брэнд тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн www.stylee.mn онлайн дэлгүүрт албан ёсоор нэгдлээ. STYLEE онлайн дэлгүүр нь итгэл үнэмшил, үнэт зүйлсээрээ ялгарсан үйлчлүүлэгч нарт Gucci, Giorgio Armani, Fendi, Balenciaga, Love Moschino зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийг санал болгоод зогсохгүй долоо хоног тутмын цахим сэтгүүлээрээ загвар, соёл болон амжилтаараа ялгарсан эрхмүүдийн амьдралын хэв маягийн талаарх нийтлэлүүдийг хүргэдэг билээ.
Ингээд Пандорачид маань хайртай брэндийнхээ бүтээгдэхүүнийг онлайнаар сонгож хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авах боломжтой боллоо.
Пандора брэнд нь ахин давтагдашгүй гайхалтай загварууд, тансаг ур хийцээрээ дэлхийд танигдсан бөгөөд зүүж байгаа хүн нь өөрийн нандин дурсамж, түүхийг сонгосон чармуудаараа өгүүлдэг онцлогтой брэнд юм. Түүнчлэн улирал бүр орчин үеийн шинэлэг загварууд, гүн гүнзгий утга учрыг агуулсан гоёмсог коллекциудыг гаргасаар ирсэн.
Анх 1982 онд Данийн уран дархан Пер Эниволдсен нь эхнэр Виннигийн хамт брэндийг үүсгэн байгуулж Копенхаген хотод анхныхаа дэлгүүрийг нээж байсан түүхтэй. Гэр бүлийн жижиг бизнесээс эхэлсэн уг брэнд нь өдгөө дэлхий даяар 100 гаруй улсад салбартай, нийт 7800 гаруй цэгээр борлуулагддаг дэлхийн хамгийн том гоёл чимэглэлийн брэнд болж чадсан билээ.
Нано Фэшн ХХК нь Пандора брэндийн Монгол дахь албан ёсны эрхийг эзэмшдэг бөгөөд 2018 оноос хойш Шангри-Ла худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Ийнхүү 2022 онд албан ёсны онлайн дэлгүүрээ нээж байгаа бөгөөд нээлтээ тохиолдуулан дэлхий даяарх Пандорачуудын хамгийн дуртай урамшуулал болох FREE BRACELET PROMOTION зарлаж үнэнч хэрэглэгчдэдээ зориулж www.stylee.mn дээрх Пандора брэндийн бүтээгдэхүүнүүдээс 750,000₮-ийн худалдан авалт тутамд 328,900₮-ийн Pandora Signature коллекцийн мөнгөн бугуйвч бэлэглэх юм.
Энэхүү урамшуулалт худалдаа нь зөвхөн онлайнаар буюу www.stylee.mn дээрх Пандора брэндийн бүтээгдэхүүнүүдээс худалдан авалт хийхэд хүчин төгөлдөр юм.
Амьдралын мартагдашгүй, аз жаргалтай агшин бүрд Пандора тантай хамт...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!