ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд Био лаборатори байгаа эсэхэд хөндлөнгийн экспертүүдээр яаралтай дүгнэлт гаргуулах хэрэгтэй"

Т.Саран, iKon.mn
2022 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын болон Гадаад Харилцааны Яамны мэдэгдлийн талаар намын бүлгийн хурлаар хэлэлцсэн тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Украин, ОХУ-ын хоорондын нөхцөл байдал үүссэнээс хойш Монголд Био лаборатори бий болгосон бөгөөд ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ОХУ-ын албаны хүн удаа дараа хэлж байна. Энэ талаар ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан.

Хөндлөнгийн экспертүүдийг яаралтай уриад ийм лаборатори байна уу үгүй юу гэдэг дүгнэлтийг гаргуулж, найрсаг хөрш ОХУ-ын зохих байгууллагуудад хүргүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдэгдлээс илүү зүйл хийх нь зөв. 

Жуковын хөшөөний дэргэд самбартай жагссан иргэдийн мэдээллийг нягтлах шаардлагатай" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
74 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг