• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантиг: Европ стандарт, Герман технологиор үйлдвэрлэл хийх зарчмыг баримтлан ажилладаг

ikon.mn
2022 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Аливаа орон сууц, байшин барилгыг цонхгүйгээр төсөөлөхийн аргагүй. Сүүлийн үеийн цонхны хөгжил, технологи сайжрахын хэрээр манай улсад ч технологийн өндөр шаардлага хангасан компаниуд нэмэгдэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нийлүүлж байна. 

Үүний нэг жишээ болох 2018 оноос үйл ажиллагаа явуулж буй Евро Пласт ХХК-ийг онцлон тухайн компанийн Борлуулалтын албаны дарга Г.Гантигтай богино хугацаанд ярилцлаа. 

- Юун түрүүнд сүүлийн үеийн вакуум цонхны хөгжил хэрхэн хувьсаж байгаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу? 

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд гурван давхар шилэн багц бүхий цонхыг нэг стандарт гэж авч үзэн хэрэгжүүлж байна. Тэгэхээр хоёр давхар шилтэй буюу нэг хөндийт багц нь стандартыг хангахгүй болж байгаа юм. Дээрээс нь хуванцрын мм нь 70мм-тэй байх стандарт манайд хэрэгждэг. Хуванцрын стандартууд манайхтай ижил уур амьсгалтай орнуудад 85мм зузаантай, агаарын даралтаасаа шалтгаалаад өндөр барилгыг энгийн биш ганжуулсан шилээр хийдэг гэх зэргээр хэрэгждэг. Харин барууны орнуудад дулаан алдагдалт, дуу тусгаарлалт бага байх тал дээр хөгжүүлэлт хийгдэж байна. 

Одоогийн манайд ашиглаж буй цонхнууд дундаа хүчитгэгч төмөртэй байдаг бол энэ технологи нь хөгжөөд хүчитгэгч төмөргүй болж, хуванцраас илүү чанартай, бат бөх материалыг төмрийн оронд дунд нь хүчитгэгчээр оруулж өгснөөр дулаан тусгаарлах нь илүү болж байгаа зэргээр технологи хөгжсөөр байна. Энэ технологи барууны орнуудад пассив хаусны үзүүлэлтийн шаардлагыг ханган батлагдаад, хэрэгжээд явж байгаа юм. 

зураг
 

Харин манай улсад энэ технологиор хийгдсэн цонх байхгүй бөгөөд захиалагч талаас үүнийг сонговол хийж гүйцэтгэх бүрэн боломжтой.

- Ижил төрлийн үйл ажиллагаатай компаниудаас танайх юугаараа онцлог вэ? 

Манай компани хуванцар цонх хийхийг илүүд үздэг. Яагаад гэхээр металл цонх хуванцар шиг гэрийн дулааныг хадгалж чаддаггүй. Герман стандарт, Европ технологиор үйлдвэрлэл хийх зарчмыг баримтлан ажилладаг. Манайд цонхны хүчитгэгч төмрийг дутуу хийдэг эсвэл хийхгүй орхидог гэх асуудлууд ажиглагддаг учраас үүнийг стандартыг баримтлах зарчмаар ажилладаг нь бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас ялгарах онцлог гэж хэлж болно. Стандартын хувьд бэлдцүүд болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд бүгд европ брэндийн тоноглолуудтай бөгөөд түүнийг хийх аргачлал нь ч мөн евро стандартаар хийгддэг. 

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг хувь хүмүүс рүү борлуулалт хийдэг жижиг компаниуд, зөвхөн захиалгаар орон сууцны төсөл дээр ажилладаг гэж 2 хувааж болно. Манайх хамтрагч байгууллагуудынхаа захиалгаар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд өдөрт 100мкв цонх гаргах, 25 нэгж цонх суулгах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн процессын хувьд захиалгын дагуу хэмжээ төрлөөс шалтгаалж түүхий эдээ Германаас татан авчирч үйлдвэрлэдэг. Энэ зэргийн хүчин чадалтай компаниуд дээр авч үзэхэд манай компани эхний 5-д жагсаж, зах зээлийн дийлэнх эрэлтийг эдгээр 5 компани эзэлж байна гэсэн үг. 

зураг
 
зураг
 

- Танай компанийн оролцсон томоохон төслүүдээс дурдвал?

Манай бизнесийн онцлог нь харилцагч цөөнтэй бөгөөд жилд 5-10 төслийг хийж гүйцэтгэдэг ба эдгээр төсөл нь нэг блок барилгаас эхлээд орон сууцны хотхон хүртэл хэд ч байж болно. Манайх руу хандсан барилгын компаниуд дараа дараагийн төслүүддээ ч хамтарч ажиллаж хүсэлтэй байдаг. Гэхдээ энэ нь шинэ харилцагчтай болохгүй гэсэн үг биш. 

Бид иргэдийн сайн мэдэх төслүүдээс авч үзвэл Grand Marshal luxury villas, Zaisan villa, Шинэ яармаг хороолол, Бага тэнгэр сити гэх зэрэг болон бусад олон төслүүдэд хамтран ажилласан. Харин яг одоо Бага тэнгэр сити төслийн сургуулийн ажлыг гүйцэтгэж байна. 

- Цонхны төрлүүдийн талаар мэдээлэл өгвөл?

Одоо нэг болон хоёр давхар цонх сонгох газрууд цөөн болсон. Гэхдээ хэрэглэгчийн хүсэл шаардлагаар энэ төрлийн цонхны ажил орж ирдэг тул үүнийг шууд зах зээлээс халах боломжгүй. Шилэн багц нь гурван давхар байх нь дулаанаа сайн барьдаг. Ингэснээр эрчим хүч хэмнэж тав тух нэмэгдэнэ. Гэрийн дулаан алдагдал дээр халаалтын хэмжээгээ өндөр байлгах гэж тултал нь нэмэхийн оронд дулаан алдагдал багатай хуванцар раамтай гурван давхар шилэн багцтай цонхтой байхад дулаанд зарцуулж буй энерги багасаж байна гэсэн үг.

Дулааныг хадгалдаг хуванцар раамтай цонхыг зөвхөн нэг айл эсвэл нэг барилга дээр хэрэгжүүлэхээс илүү олныг хамруулж орон сууц, хотхоноор нь шийдэж өгөх нь эрчим хүчний хэмнэлтийг бодитоор харах боломжтой. 

зураг
 
зураг
 

- Цонхны чанараас гадна цонх суурилуулалтын багийн ур чадвар гэдэг зүйл яригдах болов уу?  

Үүн дээр барилгын цутгалт, өрөлт гүйцэтгэж буй компани цонхны хөндлөн, хэвтээ тэнхлэгээ тэгшхэн буюу стандартын дагуу зөв хийснээр цонх суулгалт зөв болно. Манай компанийн хувьд суурилуулалтын хоёр багтай. Суулгалтын хөөс, бэхэлгээ хийгдэж гадна буюу дотор талаас нь битүүмжилдэг. Эдгээр материалууд мөн л европоос ирдэг тул суурилуулалтыг багт ямарваа нэг асуудал гардаггүй.

- Барилгын компаниуд цонх захиалах ажлыг хэзээ төлөвлөх нь зөв байдаг вэ? 

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад хүйт орох үед цонхны компаниудын ачаалал нэмэгддэг. Тэгэхээр барилгын компаниуд барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд л цонхоо захиалах хэрэгтэй. Үүн дээр манай зүгээс компаниудад борлуулалтын үнэд улирлын таатай нөхцөлийг санал болгодог. Гэрээний дагуу цонхондоо 3 жилийн баталгаан дээр нэмээд хоёр жил буюу нийт таван жилийн баталгаа өгдөг. Энэ хугацаанд хавар, намрын улиралд товлолт сервис үйлчилгээг үзүүлдэг бөгөөд асуудал гарсан тохиолдолд түүнийг засварлах ажлыг бүрэн хариуцна. 

Материалын асуудал дээр манайд тулгарч буй урд хилийн асуудал хүндрэлтэй байгаа нь зарим компаниуд материалын нөөцгүй болсноос харагдаж байгаа нь хэцүү асуудал. Харин манай компанийн хувьд урд хөршөөс авдаг бүтээгдэхүүн байхгүй тул бүтээгдэхүүн хомстох, хүлээгдэх зэрэг ямарваа нэг асуудал гараагүй, захиалгын дагуу түүхий эд 20-30 хоногийн дотор ирж байна. 

зураг
 

Евро Пласт ХХК 

FB: www.facebook.com/europlastMongolia

Холбоо барих: 9405-2000

https://www.barilga.mn/files/e09c4e462e1c4a7e92321dfe1ea83fb4?d=0  info@europlast.mn

https://www.barilga.mn/files/411d7562a8cc456d98c8c3e28edecb00?d=0  europlast.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.