ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тогтоолоороо элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспорт, мөн улаанбуудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод түр хугацаагаар хориг тавиад байна. Уг хориг Монгол Улсад хэрхэн хамааралтай болохыг Гадаад Харилцааны Яамнаас/ГХЯ/ мэдээлэл өглөө.
ОХУ-ын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр элсэн чихэр, чихрийн нишингийн сахар, чихрийн нишингийн бусад сахарын экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №361 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.
ОХУ-ын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Буриадын Гаалийн албаны орлогч дарга И.Бурлака 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шишийн экспортод хориг тавьсан ОХУ-ын Засгийн газрын №362 тогтоолыг мөрдөхийг Орос, Монгол болон гуравдагч орны иргэдэд анхааруулж, тус хориг нь хувь хүмүүсийн өөрийн хэрэгцээнд гаргаж буй бараанд хамаарах болохыг нотлов.
Дээрх тогтоол нь “ОХУ-ын нутаг дэвсгэрээс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улс орнууд руу улаан буудай, меслин, арвай, хөх тариа, эрдэнэ шиш гаргах асуудлыг зохицуулах арга хэмжээний тухай” Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2595 дугаар тогтоолын 7-д заасны дагуу Оросын Холбооны Улсын Аж үйлдвэр, худалдааны яамнаас олгосон нэг удаагийн экспортын лицензийн үндсэн дээр Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гаргаж буй үр тарианд хамаарахгүй байна.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!