ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Оскар 2022"-ын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Трой Коцур хүртлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
CNN

"Coda" киноны уран бүтээлч Трой Коцур шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг хүртлээ.

Ингэснээрээ тэрбээр Оскарын шагнал хүртсэн сонсголын бэрхшээлтэй хоёр дахь жүжигчин хэмээн түүхэнд нэрээ үлдээж буй юм.

Трой Коцурт шагналаа гардан авах үедээ дохионы хэлээр "Би энд зогсож байгаадаа итгэж чадахгүй байна. Гайхамшигтай чадвартай, сонсголгүй олон уран бүтээлчид талархаж байна. Аав минь манай гэр бүлийн хамгийн сайн дохионы хэлмэрч байсан ч автомашины осолд орсны дараа дохионы хэл ашиглаж чадахаа больсон,.. та бол миний баатар" гэлээ.

Трой Коцур мөн Алтан бөмбөрцөг кино наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг дээрх кинонд бүтээсэн дүрээрээ хүртжээ.

 

Эх сурвалж: CNN