94 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг кино - CODA
11:59 2022/03/28
Америкийн кино академийнхан энэ жилийн наадмын шилдэг киногоор "Coda"-г тодруулжээ.
Энэхүү кино нь гэр бүлийнхээ цор ганц сонсголтой охин Эмилиа Жонесын талаар өгүүлдэг аж.
94 дэх удаагийн Оскарын наадмаас тус киноны уран бүтээлчид гурван шагналтай буцаж байна.
11:35 2022/03/28
Уилл Смит, Жессика Честэйн нар гол дүрийн шилдэг жүжигчид болов
Оскарын наадмын шилдгүүд тодорсоор байна.
Үзэгчдийн хамгийн догдлон хүлээдэг төрөл бол гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчнийг зарлах мөч билээ. Энэ жилийн наадмын шилдгүүдээр Жессика Честэйн болон Уилл Смит нар шалгарлаа.
Уилл Смит "King Richard", харин Жессика Честэйн "The Eyes of Tammy Faye" кинонд бүтээсэн дүрээрээ алтан баримлын эзэд болсон юм.
11:20 2022/03/28
"Power of the Dog" киноны найруулагч Жэйн Кэмпион шилдгээр тодорлоо
Жэйн Кэмпион "Power of the Dog" киногоороо Шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ.
Тэрбээр энэ төрөлд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн бөгөөд нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй уран бүтээлч болов.
09:46 2022/03/28
"Encanto" шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа
Уолт Дисней кино компанийн бүтээл "Encanto" 94 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарлаа.
Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. "Encanto" хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.
Одоогоор шилдгээр шалгараад буй уран бүтээлчид:
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Ариана ДеБосе /West side story/
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Трой Коцур /CODA/
- Шилдэг баримтат кино /богино хэмжээний/: "The Queens of Basketball"
- Шилдэг визуаль эффект: "Dune"
- Шилдэг зураг авалт: "Dune"
- Шилдэг олон улсын кино: "Drive my car"
- Шилдэг прокдашн ажил: "Dune"
- Шилдэг дууны найруулга: "Dune"
11:20 2022/03/28
"Power of the Dog" киноны найруулагч Жэйн Кэмпион шилдгээр тодорлоо
Жэйн Кэмпион "Power of the Dog" киногоороо Шилдэг найруулагчийн шагналыг хүртлээ.
Тэрбээр энэ төрөлд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн бөгөөд нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй уран бүтээлч болов.
11:35 2022/03/28
Уилл Смит, Жессика Честэйн нар гол дүрийн шилдэг жүжигчид болов
Оскарын наадмын шилдгүүд тодорсоор байна.
Үзэгчдийн хамгийн догдлон хүлээдэг төрөл бол гол дүрийн шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчнийг зарлах мөч билээ. Энэ жилийн наадмын шилдгүүдээр Жессика Честэйн болон Уилл Смит нар шалгарлаа.
Уилл Смит "King Richard", харин Жессика Честэйн "The Eyes of Tammy Faye" кинонд бүтээсэн дүрээрээ алтан баримлын эзэд болсон юм.
11:59 2022/03/28
Америкийн кино академийнхан энэ жилийн наадмын шилдэг киногоор "Coda"-г тодруулжээ.
Энэхүү кино нь гэр бүлийнхээ цор ганц сонсголтой охин Эмилиа Жонесын талаар өгүүлдэг аж.
94 дэх удаагийн Оскарын наадмаас тус киноны уран бүтээлчид гурван шагналтай буцаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
