ФОТО: Оскарын наадмын Улаан хивсний ёслол
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотод эхэллээ.
Энэ удаагийн наадамд хамгийн олон буюу 12 төрөлд "Power of the Dog" кино нэр дэвшиж буй бол "Dune" 10 номинацад өрсөлдөж байна.
Нэр дэвшигчдээс онцолбол, Жэйн Кэмпион "Power of the Dog" киногоороо Шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшсэнээр энэ төрөлд нэгээс дээш удаа өрсөлдөж буй анхны эмэгтэй уран бүтээлч болж түүхэнд бичигдэж байна. Тэрбээр өмнө нь 1994 онд "The Piano" киногоороо нэр дэвшиж байжээ.
Шилдэг найруулагчийн шагналын төлөө өрсөлдөж буй өөр нэг эрхэм мөн шинэ амжилт тогтоож байгаа нь Стивен Спилберг. Түүний найруулсан "West side story" нь Оскарын наадамд нийт долоон төрөлд нэр дэвшсэн. Ингэснээр найруулагчдаа хамгийн олон бүтээлээ Оскарын наадамд өрсөлдүүлсэн хэмээх тодотголыг авчирч байна.
94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Оскарын наадмын Улаан хивсний ёслолын зургуудыг хүргэж байна.
ФОТО:
Гэрэл зургийг эх сурвалж: CNN, Vogue
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
