Орчлон ертөнцийг тодорхойлоход хязгааргүй гэдэг үг ч багадахаар. Одоогоор хүн төрөлхтний зөвхөн ажиглагдах ертөнц буюу тооцоолж чадах орон зайд ойролцоогоор 200 гаран тэрбум галактик агуулагдах бөгөөд галактик бүрд хэдэн зуун тэрбум одод оршдог. Төсөөлөхөд ч бэрх ийм асар том орон зайд бидний дэлхий ердөө тоосонцор төдий оршихуй билээ.
Харин бидэн шиг эсвэл биднээс өөр амьдралын янз бүрийн хэлбэрүүд энэ уудам огторгуйн хаа нэгтээ оршдог гэж үздэг эрдэмтэд олон бий. Харь гарагийнхан дэлхийд зочилж байсныг илтгэх ул мөр олдсон талаар ч олон зуун жилийн турш хүн төрөлхтөн бид ярьсаар тааварласаар ирсэн шүү дээ. Энэ тухай зуу зуун зохиол, зөгнөлт кинонууд шил шилээ даран бүтээгдсээр байдаг. Харин тэд үнэхээр байдаг бол чухам ямар ямар дүр төрхтэй, ямар амьдралын хэв маягтай бол? Дэлхий дээр зочилж ирэх боломж үнэхээр бий юу?
СКАЙмедиа үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод дараах урамшууллуудыг аваарай.
Та 76769000 дугаар, эсвэл SKYmedia фэйсбүүк чатаар холбогдоод СКАЙмедиагийн шинэ хэрэглэгч болоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!