• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууцны 1,200 барилгад шалгалт хийхэд галын аюулгүй байдлын хууль, дүрэм зөрчсөн 4,196 зөрчил илэрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд орон сууцны барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 1,200 орон сууцны барилга байгууламжийг хамруулж, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, дүрэм зөрчсөн 4,196 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.  

Газар дээр нь 815 зөрчил буюу 18.6 хувийг нь арилгуулжээ.

Харин бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 188 албан шаардлага, 428 мэдэгдэл, 17 танилцуулга, нэг дүгнэлтийг бичиж, аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн контор, холбогдох СӨХ-д хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллав.

Нийтлэг илэрсэн зөрчлүүдийн тухайд: 

  • Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй,
  • ААНБ өөрийн эзэмшлийн талбайн 50 метр дотор гидрант төлөвлөгдөөгүй, төлөвлөгдсөн боловч ашиглалтын шаардлага хангаагүй,
  • Барилга байгууламжид байх зөөврийн гар гал унтраагуурыг норм дүрмийн дагуу байрлуулаагүй.
  • Цахилгаан дамжуулах утас гэмтэлгүй,
  • холболтуудыг зориулалтын лентээр ороох,
  • разетка, унтраалга хөдөлгөөнгүй газар бэхлэгдэх,
  • хоёр өөр төрлийн цахилгааны кабель утсыг холбож хэрэглэхгүй байх,
  • цахилгааны утас газраар ил татахдаа монтажны утасны их биеийг механик гэмтлээс хамгаалсан хамгаалалтын бүрхүүл хийх,
  • цахилгаан тоног төхөөрөмжүүдийн галын аюулгүй байдлын шаардлага бүрэн хангуулаагүй

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.149] 2022/3/13
МХГ гэж МунХаГ хүмүүсээр дүүрсэн газрыг хэлдэг үү? Мөнгөний цагаан солиотой, авилгалчид биз. Монголын бүхийл салбарт энэ МХ ынхан хяналт тавьж байгаа . Барилга баригдаж буй явц дунд нь хяналт тавьж, буруу зөрүүг нь хэлж зөвлөх чадвар байна уу? Үгүй л болов уу!! Зөвхөн том Авилгалаа аваал , ок. Ийм л газар байх шиг.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.232] 2022/3/10
МХГ татан буугдвал таарна
2 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2022/3/10
Та нарын хянаж шалгаж комис хүлээн авч зөвшөөрөл өгсөн барилгууд шдээ
4 | 0 Хариулах
Зочин [192.82.69.187] 2022/3/10
МХГ юугаа харж авдаг юм бэ. Балиар луйварчин газар хаагдвал таарна.
3 | 0 Хариулах
Зочин [114.254.1.231] 2022/3/10
Монголчуудын хийж чаддаг ганц ажил - хууль, дүрэм зөрчих.
5 | 0 Хариулах