Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дохионы хэлний хичээл оруулах хүсэлт гаргажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, асуудал, шийдэл”-ийн талаар БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, сургууль, цэцэрлэг, төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллүүд харилцан ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр 0-18 насны сонсголын бэрхшээлтэй 644 хүүхэд бүртгэгдсэн байна. Эдгээрээс 530 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 61 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бүртгэлтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр монгол дохионы хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хичээлийг оруулах, багш нарын дохионы хэлний чадварыг сайжруулж, орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудлыг хөндлөө.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын хос хэл соёлын арга зүйгээр мэргэшсэн мэргэжилтнийг сургаж, орон нутгийн багш нарыг сургаж, чадварыг дээшлүүлэх шаардлага тулгараад байгааг онцолсон.

Оролцогчид сонсголын бэрхшээлтэй 0-3 насны хүүхдийн эрт оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэв. Харин тэд үндэсний хэмжээний судалгаа хийж, статистик бодит тоог гаргах шаардлагатай. Цаашид монгол дохионы хэлээр хичээл ордог нөхцөл боломжийг бүрдүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган зөвлөмж гаргахаар болжээ.