“Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа олны хүртээл болгосон билээ.
“Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм.
Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 3-27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглохоор боллоо.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж байгаа юм.
Энэ удаа жүжигчдийн бүрэлдэхүүнд багахан өөрчлөлт орсон байна. Танилцуулбал,
Жүжгийн уран бүтээлчид
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|