Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бензиний үнэ Японд зургаан долоо хоног дараалан өслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар татаас олгож байгаа хэдий ч бензин шатахууны үнэ сүүлийн зургаан долоо хоног дараалан өссөн тухай Токиогийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Даваа гарагийн байдлаар нэг литр бензиний дундаж үнэ 171.4 иен ($1.5) хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо 0.20 иенээр өссөн үзүүлэлт болсон байна.

Орос-Украины хямрал дэлхийн зах зээлд газрын тосны үнийг өсгөснөөс бензин шатахууны үнэ дагаад өссөн гэж Японы засгийн газрын төлөөлөгч тайлбарлажээ.

Тус улсын засгийн газар онцгой тохиолдолд бензиний литр тутамд дээд тал нь 5 иений татаасыг бөөний нийлүүлэгчдэд олгож, үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авдаг юм байна.

Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам нэгдүгээр сарын 27-ноос шатахуун нийлүүлэгчдэд татаас олгож эхэлжээ. Сүүлийн хоёр долоо хоногт татаасын хэмжээ хамгийн дээд хэмжээндээ буюу 5 иенд хүрсэн байна.

Ирэх өдрүүдэд бензин шатахууны үнэ буурах төлөвгүй байгаа тул  эрх баригчид татаасаа үргэлжлүүлэн олгохоор болжээ. Татаасын хэмжээг долоо хоног бүр шинэчлэн тогтоодог юм байна.

 

Эх сурвалж: Kyodo News