Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Оюу толгойн гүний уурхайн нээлт, үйлдвэрлэлийн эхний шат эхэлж, анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн юм.
Уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нарын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ өдрөөс эхэлж байгааг тодотгосон ба тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дараах агуулгыг онцлов.
"Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм юуны өмнө гүний уурхайн үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байгаа нь Монгол болоод дэлхийн өнцөг булан бүрээс энд ирж цахиур хагалах уурхайг цогцлоохоор ажиллаж буй хүн бүрийн хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүн гэдгийг тодотгов. Түүний хэлсэн үгээс онцолбол:
"Оюу толгой" ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" бүрэн хариуцах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!