ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Чингэлтэй дүүрэг 24 хороотой болж байна

ikon.mn
2022 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Чингэлтэй дүүрэг УИХ-ын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ жил Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой тохиож байна.

Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай НИТХ-ын тогтоолыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд өчигдөр гардуулан өгчээ.

Дүүрэг үүсэн байгуулагдан Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын 1992 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгж 18 хороотой зохион байгуулагдаж байжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Өдгөө Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 160 орчим мянган хүн амтай нийслэлийн хоймор дүүрэг болон өргөжсөн байна. Мөн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 5 хороог хувааж, зохион байгуулалт хийснээр Чингэлтэй дүүрэг 24 хороотой болж байгаа юм.

Түүхэн 30 жилийн ойн хүрээнд Чингэлтэй дүүрэг бүтээн байгуулалт хийх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг улам сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.39] 2022/2/9
Тевийн байшин хороололдоо анхаараач. Олон жил амьдрахад дээврийн засвар фасад гээд хийх ажил баймаар л юм. Хэн ч гараад юу ч хийхгуй цэвэрлэгээ гэж авах юмгуй менгее нэхэхээр шуурхай нэхэж авдаг СЕХууд л байна. Хэлэхээр дандаа хэруул хийдэг гээд тоодоггуй хариуцсан ажлаа л чанартай сэтгэлээсээ хийдэг болоосой.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.26] 2022/2/8
СБ дүүрэг шиг ажиллаачээ, зуслангийн замын хойно урд байдаг гэхэд СБ дүүргийн талд их ажил хийгдээд зам нтр засагдаад, тохижилт хийгдээд наад Чингэлтэй нь юу ч байхгүй шүү, зуслан руу огт юу ч хийдэггүй дүүрэг дээ. Ядаж хажуудаа байгаа СБ дүүргээсээ суралцаач
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.75] 2022/2/8
Naad dood shatni horood duurge sain shalgaa tur zasag gj bga bol naadul chn basl .
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.75] 2022/2/8
Sanaachlaggui ym hj bga ym bdagguide naad horood chn anhaar
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/2/8
бас нэг тарган гахай олон мэгжүүдтэйгээ нэмэгдлээ дээ. ер үүрэг хорооны дарга хийж байгаа юм алга. авилгаа ол сайн хийж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.227.178] 2022/2/8
Иргэд нь хаягаа шилжүүлэх, газрын, байрны гэрчилгээгээ шинэчлүүлэх ажилтай болж дээ. Нөгөө талд нь МАНын ажилчдын тоо нэмэгдэждээ
5 | 0 Хариулах