Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдварын эсрэг вакцины III тунд хамрагдаад өвчилсөн бол эдгэрснээс 21 хоногийн дараа IV тунг хийлгэж болно"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар хэрхэн дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 тоот тушаал гарсныг Эрүүл мэндийн яам өчигдөр танилцууллаа

Уг тушаалд дурдсанаар Монгол Улсын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр дээрх вакцины IV тунд хамруулахаар тусгаснаас гадна хугацааг нарийвчлан зааж өгсөн байна. Тодруулбал, коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт III тунг хийлгээд гурван сарын хугацаа өнгөрсөн бол IV тунг хийлгэж болно. Мөн III тунг хийлгээд өвдсөн бол эдгэрснээс 21 хоногийн дараа IV тунд хамрагдах боломжтой юм байна. 

Дээрх шаардлагыг хангаж буй иргэдэд Pfizer үйлдвэрлэгчийн "Комирнети", Синофарм үйлдвэрийн "CorV" вакцинаас сонгуулан дархлаажуулна.

Түүнчлэн 2010 онд төрсөн буюу энэ жил 12 нас хүрч буй хүүхдүүд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунд, 18 нас хүрч байгаа иргэд нэмэлт III тунд хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтад өчигдөр хамрагдсан 5,000 орчим иргэний талаас илүү нь IV тун хийлгэжээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины  

  • I тунд 66,
  • II тунд 133,
  • III тунд 2,084,
  • IV тунд 2,695 буюу нийт 4,978 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.54 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,008 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,388 (76.9 хувь), 16-17 насны 26,956 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.