"ААН, байгууллагууд зайнаас, ээлжилж ажиллахыг УОК-оос зөвлөж байна"
УОК-оос аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод зохион байгуулалт хийж, зайнаас ажиллахыг зөвлөлөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул халдварын давлагааны идэвхтэй үед олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье.
Омикрон хувилбарын тархалт маш өндөр байгаа учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Хүний нөөц, ажиллах хүчний дутагдалд орох эрсдэл байгаа тул арга хэмжээ авах зөвлөмж өгч байна" гэв.
БИЧЛЭГ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
