Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II буюу Яармагийн 300 ортой эмнэлэг эх, нярайн төрөлжсөн эмнэлгээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ гэсэн мэдээлэл гараад байна.
Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгийн захирал А.Эрдэнэтуяатай холбогдож товч тодрууллаа.
Тэрбээр "Манай эмнэлэг үндсэн тусламж үйлчилгээгээ эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үзүүлж байгаагаас гадна КОВИД-19 халдвараар өвчилсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ноос үндсэн тусламж үйлчилгээний хэвтэн эмчлүүлэх тасгийг нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд эх, хүүхдэд харьяалал харгалзахгүйгээр үйлчилж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 28 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Ер нь бид үндсэн тусламж үйлчилгээгээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзүүлээд явж байгаа. Одоогоор манай эмнэлэг 361 эмч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|