Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Хувцас солих өрөө, бие засах газар, караоке болон саунд камер байрлуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийг хэлэлцэж баталсан. Тус хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. 

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн гол агуулга нь цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Цаашид бид дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг хуулиар зааж өгсөн.

Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Цаашид камерын нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож байгаа.

Супермаркет, худалдааны байгууллагуудад хадгалагдаж байгаа биометрик мэдээллийг хураан авах ажлыг зохион байгуулна" гэдгийг хэлэв.