ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтөй нь давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх байдал оршсоор байна. Үүнтэй эвлэрэхгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна.

“Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, нийгмийн эрх, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм.

Үндэсний форумыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” одоогоос 73 жилийн өмнөх энэ өдөр батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх үндэс суурь нь болсон.

Монгол Улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноос хойш нэгэн жарныг үдлээ.

Таван тивийн улс, үндэстний энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх НҮБ-ын зорилгыг монголчууд бүрэн дэмжиж ардчилсан, шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулсан.

Монгол Улс өдгөө олон улсын 290 гаруй гэрээ, конвенцод нэгдэн орсон нь манай улсын дэлхий нийтийн үйл хэрэгт эзлэх орон зай, хүлээж буй үүрэг, хариуцлага өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм.

Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг үнэлэх эрх зүйн орчин дан ганц дотоодын хуулиар хязгаарлагдахгүй, олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр тогтоогддог өргөн хүрээтэй асуудал билээ. Энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нь хүний эрхийн талаар төрийн хүлээж буй “гадаад үүрэг”-ийг баталгаажуулсан явдал юм.

“Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэж хүний эрхийн хангах талаарх төрийн “дотоод үүрэг”-ийг Үндсэн хуульд тодорхойлсон.

Эдгээр нь манай орон ардчилсан тогтолцоо бүхий хүний эрхийн талаарх дэлхийн стандартыг бүрэн хүлээн зөвшөөрч, дэлхий дахинд тунхаглан зарласан явдал юм. Түүхийн хуудас сөхвөл эрт үеэс бидний өвөг дээдэс олон үндэстний шашныг хүндэтгэн, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч байсан нь монголчууд бид хүний эрхийг дээдэлж ирсний нотолгоо юм.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх нь монголчууд бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ.

Харин өнөөгийн нийгэмд цэнгэг ус, цэвэр агаар мэт үгүйлэгдэж буй тулгамдсан асуудал бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүний эрх баталгаатай хангагдана. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, бас шахаж шаардаж байна.

Нийгэмд шударга ёс тогтоох үндэс бол төрийн байгууллага, албан тушаалтны бүхий л шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хуульд нийцэх буюу хууль засаглах явдал юм.

Миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө “Хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж ард түмэндээ хандаж хэлснийг та бүхэн мэдэж байгаа.

“Хүн биш хууль засаглана” гэдэг бол улс үндэстнээрээ гагцхүү Үндсэн хууль болон бусад хуульд захирагдан, хуулийн гажуудал гаргахгүй, төрийн хуулийг чанд сахин мөрдөж ажиллана гэсэн үг. Нөгөө талаас Монгол төрийн хууль ардчилсан хууль байх учиртай.

Тиймээс өнөөдрийн Хүний эрхийн үндэсний форум “Эрх чөлөө-Тэгш байдал-Эв нэгдэл” уриан дор болж байна. Бид Үндсэн хуулиндаа “Хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж  тунхагласан.

Гэвч эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтөн, арга зальтан бусдаас давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх зэрэг шударга бус байдал оршсоор байна.

Үүнтэй монгол төр хэрхэвч эвлэрч болохгүй. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төрИйм төр байсан, цаашид ч байх учиртай.

Эрх чөлөө, тэгш байдлыг хангах гол арга зам бол бидний үндэсний эв нэгдэл юм. Эрх, үүрэг хоёр ижил тэнцүү байдаг шиг эрх чөлөө, эв нэгдэл хоёр эгнэгт салшгүй холбоотой байх учиртай.

Монголчууд эе эвдэрч, ноёд түшмэдүүд хувийн сонирхлоо улс орны эрх ашгаас дээгүүр тавьсан үедээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэйг бид мартах учиргүй.

Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа батлаад 30 жилийг ардаа үдлээ. Манай улс Үндсэн хуулиараа хүний ба иргэний эрх, эрх чөлөөг ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн мөн чанар, өөрийн орны онцлогт нийцүүлэн тодорхойлж, түүнийг хангаж хамгаалах тогтолцоог зохих түвшинд бүрдүүлж чадсаныг гадаад болон дотоодын судлаачид хүлээн зөвшөөрдөг.

Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор хүний эрх, эрх чөлөөг тунхаглахдаа эрх чөлөөний хязгаарыг ч мөн тогтоож өгсөн. Иргэн бүр үндсэн болон журамт үүрэг хүлээж, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, нийгмийн хэв журмыг чанд баримтлах учиртай.

Таны эрх, бусдын эрхээр хязгаарлагддаг болохыг ямагт санаж явах хэрэгтэй. Энэ ч үүднээс ардчилсан нийгэм гэдэг бол хувь хүний дур зорго, анархи байдал биш харин хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм гэдгийг цохон тэмдэглэж байна.

Эрхэм нөхөд өө,

Үндэсний форумаар та бид хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоо, бодлого, түүний хэрэгжилтийг үнэлэн дүгнэж, цаашид боловсронгуй болгох чиг хандлагаа дахин тодорхойлно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний хувьд хүний эрхийг хангах чиглэлд та бүхнийг дараах үндсэн гурван асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна.

Нэгдүгээрт. Монгол Улс хүний эрхийг хангах бодлого, төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурлаас 2003 онд хүний эрх, эрх чөлөөг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Энэ хөтөлбөр өөрийн түүхэн үүргээ нэгэнт биелүүлсэн.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний механизмаа нэгэнт бүрдүүлж чадлаа. Энэ хугацаанд хүний эрхийг хамгаалах, хянах иргэний нийгмийн суурь, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй нэгэн үе бий болжээ.

Монгол Улс бүс нутаг, Ази тивийн хэмжээнд хүний эрхийг хангах, хамгаалах байдлаараа дээгүүрт эрэмбэлэгддэг бөгөөд дэлхий дахинд ардчилсан, бүрэн эрх чөлөөтэй улс хэмээн нэрлэгддэг. Гэвч цаашид анхаарал хандуулж, сайжруулах асуудлууд цөөнгүй байна.

Тухайлбал;

Ковид-19 цар тахал дэлхий нийт төдийгүй монголчууд бидэнд олон шинэ асуудлыг тод сануулж, хүний эрхийн ойлголтыг шинэ хандлагаар харах шаардлагатайг санууллаа.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдал нь хүний эрхийг хангахад ялангуяа эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа хангах чиглэлээр  тодорхой хүндрэл, сорилт учруулах боллоо.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох техник, технологийн дэвшил нь зарим талаар хүний эрхийг хангах чиглэлд мөн эрсдэл учруулж байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчих, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах, оюун санаанд сөргөөр нөлөөлөх нь түгээмэл ажиглагдах боллоо.

Тиймээс бид дээр дурдсан глобал олон өөрчлөлттэй хүний эрхийг хангах асуудлаа зөв уялдуулах бодит шаардлага байгааг мэргэжлийн болон иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын судалгаа харуулсаар байна.

Энэ нь цаашид бид хүний эрхийг хангах бодлого, нарийвчилсан төлөвлөгөө болох “Үндэсний хөтөлбөр”-өө нэн даруй шинэчлэх шаардлагатай болсныг харуулж байна.

Хоёрдугаарт. Хүний эрх, түүн дотроо иргэний үндсэн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна.

Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бусаар хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний байгууллагыг бид 20 жилийн өмнө байгуулсан.

Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн онд Улсын Их Хурлаас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг баталсан.

Эдгээр хуулийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс бүрэлдэхүүн өргөжиж, дэргэдээ эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах бүтцийг шинээр байгуулсан.

Гэвч Хүний эрхийн үндэсний комиссын эрх зүйн орчин, материаллаг нөхцөл байдлыг улам сайжруулах шаардлага байсаар байна. Түүнээс гадна Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг хамгаалах шүүхийн механизмын үр нөлөөг бусад ардчилсан орнуудын жишигт хүргэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай хэмээн мэргэжлийн судлаачид сануулж буйг бид анхаарч үзэх учиртай.

Гуравдугаарт. Монгол хүний эрх баталгаатай хангагдах шаардлага байсаар байна.

Монгол Улсын хамгийн том баялаг бол монгол хүн. Төрийн тэргүүний хувьд монгол хүний эрх дэлхийн хаана ч үл зөрчигдөж, баталгаатай хангагдаж байхад онцгой анхаарна. Монгол Улс эрүү шүүлтээс ангид байх учиртай.

2014 онд эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар шалгаж тогтоодог тогтолцоог өөрчилсөн. Үүнийг НҮБ-ын шинжээчид болон манай судлаачид эрс шүүмжилж, дахин сэргээх шаардлагыг тавьж байгааг бид судалж үзэх нь чухал юм.

Мөн Үндсэн хуульд “Эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд айх айдасгүй, харуусах дурсамжгүй байх ёстой.

Монгол төр хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үзэж хамгаалах үүрэгтэй.

Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон анхны улсын нэг болохын хувьд Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль, дагалдах дүрэм, журмуудыг батлан гаргасан.

Гэвч эдгээр эрх зүйн баримт бичгүүд нь хөрсөн дээрээ нэг мөр хэрэгжихгүй, хэрэгжүүлэх аль нэг шатанд алдаа дутагдал байсаар байгааг нийгмийг цочроож буй хүүхдийн эрхийн зөрчлүүд тодорхой харуулж байна.

Дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомж, дур зоргоороо авирласан албан тушаалтнаас болж хүний эрх зөрчигдөж хэрхэвч болохгүй.

Иймд хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийг ул суурьтай судалж, улам боловсронгуй болгон, төрийн тогтолцоо бүх шатандаа хуулийн биелэлтийг нэг мөр хангаж ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.

Хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг жилийн, нэг Засгийн газрын үйл хэрэг, хөдөлгөөн огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага гэдгийг байнга санах учиртай.

Хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх асуудал юм.

Хүний эрхийг баталгаатай эдлүүлэх үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл онцгой чухал билээ.

Төрийн тэргүүний хувьд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалах” үүргийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин ямагт хамтран ажиллах болно.

Хүн бүр хүний эрхэм чанарыг дээдэлж, хүнлэг ёс суртахуун, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хүндтэй үүргээ хором мөч бүрд сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ уриалж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.175] 2021/12/13
Хятадын элчинтэй уулзаач.яагаад дуугүй суугаад бнаа.Өвлийн өвөлд наймаачид хөрөнгө мөнгөөрөө шатаж дууслаа
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.175] 2021/12/13
Хуц хүүрээ.Хамаг мөнгө хил дээр түгжигдлээ.Яагаад хил дээр ажиллахгүй бнаа.Яагаад ард түмэнээ бодохгҮй бна.Бид өөрийг чинь яаж дэмжлээ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.182] 2021/12/11
Тийншдээ яаж олсоноо нотолж чадахгүй өчнөөн тэрбум төгрөгтэй та гуай хүртэл ял эдлэх биш бүүр ерөнхийлөгч болцон байхад тэ
2 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.19] 2021/12/11
Энэ эргүү хар хүний эрх хэтрээд бна гээд тв-ээр яриашаацымуу? мулгуйрсан туучийдаа
2 | 0 Хариулах
Зочин [107.115.243.50] 2021/12/10
ХАДГАЛАМЖ БАНК-ны 14 тэрбум төгрөгөөр хэн хэн казинодлоо …..
2 | 0 Хариулах
Ар [139.5.218.237] 2021/12/10
Өөрийнх нь бий болгосон тогтолцоо шүү дээ. Өөрийгөө хичээ. Капитал банк, Хаянхярваа, Сү. Батболд гээд явж өгнө биз дээ
0 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [150.129.142.85] 2021/12/10
harahad gadnaasaa bol tsergiin hun daanch mash hulchgar
0 | 0 Хариулах
Мянгуужин үлгэрээ ярьсаар [94.134.88.220] 2021/12/10
Ярихдаа үнэхээр хэнийг ч урдаа оруулахгүй нөхөр болжээ. Хийхийг нь харах гэж олон монголчууд молигодуулсан даа хөөрхий.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.82] 2021/12/10
Түлэнхийн эмнэлэг ашиглалтанд орлхгүй б.а ,хүүхдийн өвчлөл буурахгүй б а,өвөл нь өмхий хүхэрт зун нь тоосжилтонд хүний эрүүл мэнд маш их хохирч б а хүн амын 28.6 хувь нь нэн ядуу амьдарч б.а гээд дурдаад байвал монголд хүний эрх алхам бүртээ зөрчигдөж б.а даа Ерөнхийлөгч Хүрэлсүхээ
3 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/12/10
tiim yal ogood bgaa shuugch nariigni ajlaasni halaach
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2021/12/10
Элбэгдоржийг зайлуулчихавал хамаг юм сайхан болох гээд байна гээд байсан. Гэтэл тийм биш ажээ. Элбэгдорж яваад 6 жил боллоо. Байдал улам дордлоо. Бүр хоёр хөрш нь улс гэж тоож үзэхээ ч байлаа. Элбэгдорж үнэхээр баавартай ерөнхийлөгч байжээ. Буцаагаад ерөнхийлөгч болгох юмсан.
5 | 3 Хариулах
Зочин [107.115.243.50] 2021/12/10
Ерөнхийлөгч Элбэгдорж…..ховорхон төрдөг жинхэнэ зангарагтай эр хүн дээ…..хуурнадаа гурилсука шиг асуудал үүсэнгүүт хил давж зугатаадаг нэг муу казиночин биш
3 | 1 Хариулах
Zochin [202.9.40.24] 2021/12/10
Covid corona gadnii tuslamj mengee yasan hurelsuhee
0 | 0 Хариулах
Фүүк [202.126.88.147] 2021/12/10
Blah blah blah blaaaah
1 | 1 Хариулах
Зочин [185.220.101.168] 2021/12/10
.... yagaad tegeed shuuh hurluud ni bainga hoishlood udaad baigaa bilee?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2021/12/10
Хуцжугайм шүү энэ хууль бус хүн
3 | 1 Хариулах
Z [202.131.225.197] 2021/12/10
Hayanhyarvaa metiin avilgachidaa urshuuchihuud yu yariad hutsaad bna aa. Yarih,uildel 2 ni zuruud. Ard tumen iim umand unemshihee bolison shuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.246] 2021/12/10
Энэ 1 гэмт хэрэгтэн энэ тэнд худлаа шаагаад явна хийсэн болсон юм 1 ч байхгүй заяа нь хаясан малнууд сонгоод байх юм
9 | 1 Хариулах
14 terbu hulhi hulgaich [107.189.30.22] 2021/12/10
Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй хүнээ олоо
3 | 1 Хариулах
Зочин [64.119.27.20] 2021/12/10
Чимэдцэрэн
2 | 0 Хариулах
Зочин [192.82.89.62] 2021/12/10
худлаа ярьсаар лоозондсоор хаянхярваа мэтийг цаанаа өмгөөлж үлдээгээд л. тийм л юм бол наад нүдний булай хаянхярваагаа ялыг н үүрүүл байх газарт нь байлга
7 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2021/12/10
Namdaa mungu hulgailj ugsun bolohoor yaj ch chadahgui ed nar bugd bie bieteigee aalznii shulseer orootsoldson, bie bienee yaj ch chadahgui
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2021/12/10
Chi uuruu shuu dee muu luivarchin chin
4 | 1 Хариулах
ub irged [66.181.160.20] 2021/12/10
very good
0 | 1 Хариулах
Зочин [192.82.92.44] 2021/12/10
Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдуудаас энэ байтугай амлалт сонсож байсан шүү бид нар, тийм ч амархан үнэмшихгүй шүү.
1 | 0 Хариулах
Зочин [188.170.85.226] 2021/12/10
Хуцааа хуц хуц хуц
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.60] 2021/12/10
Манай багшийн багш, Манлай Ленин багш аа, Манлай Ленин багшаа, Бидний хайртай багш.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.73] 2021/12/10
ЯДАЖ ЭНЭ ОЛНЫ ТАНИЛ НӨХДҮҮДЭЭ ЗӨВ ЯЛ ӨГЧӨӨСЭЙ. ТУВШИНБАЯР МАХБАЛ ГЭЭД Л
4 | 0 Хариулах
Иргэн [192.82.74.10] 2021/12/10
Худлаа ярихаас өөр юмгүй. Ажил хэрэг болголдоо
6 | 1 Хариулах
14Тэрбу Хулгач Еөк [185.189.113.166] 2021/12/10
Эмэгтэй ажилтан үе үе үүдэндээ “дарамтлан “дуудан суулгаж, АБайрны Эмэгтэйд ЗДарамт үзүүлдэг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болио. Workplace Abuser Зальжин энерги сорогч этгээд ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн… өөртэйгээ таарсан бузар энергитэй хүнээ олоо
1 | 1 Хариулах
зочин [192.82.73.237] 2021/12/10
2025 2050 он гээд халаглаад яаралтай шийдэж болох асуудлыг яриад л байдаг. Шийдэх бүрэн эрх байна. Түгжрэл,хүний эрх,үүрэг, Дарга даамалуудын хариуцлага гээд л. Шуурхай чанар байхгүй. Хэлж мэдэж байгаа мөртлөө хийхгүй байвал эрүүгийн хэрэг баймаар.
3 | 1 Хариулах
Зочин [171.6.238.195] 2021/12/10
Дарангуйлагч хүний эрх яриад ял завшаад л
3 | 1 Хариулах
Зочин [202.55.183.108] 2021/12/10
Насаараа төрийн албанд ажилласан, дансандаа хэдэн тэрбумын хадгаламжтай хүмүүс ерөнхийлөгч болдог нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм хүмүүсийг хэзээч дэмжихгүй. Учир нь миний хүүхдүүд төрөөс хулгай хийж байж ерөнхийлөгч болдог биш эрдэм номтой, шударга ажиллаж, ихийг бүтээснийхээ төлөө улам дэвшдэг дээшилдэг тийм нийгэмд амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
14 | 1 Хариулах
job [202.126.88.134] 2021/12/10
монголын шүүх бол дэлхийн хамаг бузао булай амьтдаао дшшрсэн газар
7 | 0 Хариулах
БҮГД АВЛИГАЧИД [64.119.27.95] 2021/12/10
АН МАН бүгд хэзээ ч засрахгүй авлигачид. МАН-ын дүүргийн нар чинь авлигал авч Бага хуралдаа оруулж байгаа, МАН том дарна нар авлигал авч УИХ-д дэвшүүлдэг чинь хэзээч зогсохгүй. Авлигагүйгээр амьдарч чадахаа больсон ацнууд бүгд ухээсэй
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/12/10
ХЯТАДАД ЦААЗЛУУЛЖ БАЙХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГАЛ АВСАН НӨХДҮҮД МОНГОЛД ШОРОНД Ч СУУХГҮЙ ТОРГУУЛИАД ӨНГӨРЧ БАЙНА ШҮҮ ДЭ. АВИЛГАЛЧДЫНХАА ТОЛГОЙГ ЭЛЖ БАЙГАА УЛС ХӨГЖИХ ҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ. ХУДЛАА ЯРИДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙДТАЙ УЛС.
6 | 0 Хариулах
энэ псдаагийн МАНин шүүх [66.181.161.116] 2021/12/10
энэний үед л бүр цагаандаа гарлаа, хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан шүүх гэх шиг. псдаа МАНингийн хулгайчууд хүн алсан ч ялгүй боллоо. хүзүүгүй чөтгөр эби, сөөнгө женкогийн үед баривчлагдсан албан тушаалтан болгон хэлмэгдээд байсан юм байхгүй шүү. одоо МАНин хулгайчуудын үед илт хулгай хийж байгаад баригдсан байсан ч ялгүй, хүн алчаад машинд нь чихээд орхисон байсан ч ялгүй болж хувирлаа. 400 тэрбумыг хулгайлсан МАН хулгайч 5 саяар торгуульдаг, татварын тайлангаа хождуулсан иргэн 20 саяар торгуульж 5 жилийн ял авч байх жишээтэй.
9 | 1 Хариулах
Хүрэлсүх [103.14.36.18] 2021/12/10
Тэр эрх мэдлээ ашиглаж хөнгөн ял шийтгэл авсан хүмүүсийн нэг нь би өөрөө гээд үнэнээ хэлээч.
14 | 1 Хариулах
МАН [103.14.36.18] 2021/12/10
Бас манай НАМ-ын гишүүд бид бүгд юмаа. Бид нар тэгсийн тэгээд та нар яахин гэх гээд байгаан бишүү?
6 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/12/10
хуцаад байлгүй наад Ла-ЛА-р шүүгчидээ цаазла. хөөн хэлэлцэх хугацааг тас цохиж хугацаагүй болго. ял аваагүй гишүүдээд ялд дууд. эсүүл ард түмний шүүхээр оруул.
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/12/10
хуцаад байлгүй наад [хориотой үг] шүүгчидээ цаазла. хөөн хэлэлцэх хугацааг тас цохиж хугацаагүй болго. ял аваагүй гишүүдээд ялд дууд. эсүүл ард түмний шүүхээр оруул.
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/12/10
ТӨРИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ МАН ТА НАРТ БАЙГАА БУС УУ. НАМЫН АВИЛГАЛЧЛАА ТОРГОХ ЯЛААР ШИЙТГЭЖ БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ. АВИЛГАЛЧДАА ӨӨРСДӨӨ ДЭМЖИЖ БАЙГАА БИЗ ДЭ.
8 | 0 Хариулах