Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Dale Choi: 9911 койноо 28.5 төгрөгт хүргэж, харилцагчдаа санхүүгийн эрх чөлөө рүү хөтөлнө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын криптовалютын зах зээлд шинээр гарч ирж олон нийтийн анхаарал татаад буй 9911 койны талаар Dale Choi буюу “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, санхүүгийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.

- Олон нийт таныг О.Осоржамаагийн фэйсбүүк хуудсыг худалдаж авснаас хойш илүү сайн мэддэг болсон. Өмнө нь та энэ талаар хэвлэлд тайлбар өгөөгүй байх. Энэ талаар яриагүй эхлэх үү?

- Өнгөрсөн зун би иргэн О.Осоржамаа болон түүний хамтрагчаас фэйсбүүк хуудсыг нь 20 сая төгрөгөөр худалдаж авсан. Их сайн хандалттай хуудас байна билээ. Иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор уг хуудсыг ашиглах болсон. 

- Та саяхан Дубай руу бизнес аялал хийгээд ирсэн байна лээ. Тус улсын талаар уншигч олондоо мэдээлэл өгөхгүй биз?

-Арабын Нэгдсэн Эмират Улс хэдий цөөн хүн амтай ч маш богино хугацаанд хөгжиж болдог гэдгийг дэлхий нийтэд харуулсан. Өөрийн нүдээр хөгжлийг нь хараад үнэхээр биширлээ. Тэдний ард түмэн 50 жилийн өмнө эгэл жирийн тэмээчин нүүдэлчид байсан юм билээ. Их Британийн колоничлолоос гарсны дараа буюу 1971 онд эмирууд нь ард түмнээ ядуурлаас гаргаж баян чинээлэг улс байгуулахаар эрэлхийлж эхэлсэн. Тэгээд л 7 эмир нь дээрх үзэл санаан дээр нэгдэж, төр улсаа байгуулжээ. Хэдий Шариатын хатуу хуультай, хүний эрх хязгаарлагдмал ч эмирууд нь ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж улс орноо өөд нь татсан байна шүү дээ. Өдгөө тус улсын уугуул иргэд нь ердөө нэг сая буюу нийт хүн амын 10 хувийг бүрдүүлдэг. Харин үлдсэн 90 хувь нь дан гадаадынхнаас бүрджээ. Миний ойлгосноор уугуул иргэд нь дандаа дарга даамал, захирал хийдэг бол гадаадынхан бусад хар ажлыг хийдэг юм байна. Энэ улс газрын тосны нөөцийн хэмжээгээрээ дэлхийд зургадугаарт, байгалийн хийн нөөцөөрөө долдугаарт ордог. Эдийн засгийн хувьд газрын тос, байгалийн хийн түлшнээс ихээхэн хамааралтай болсон тул эрх баригчид нь сүүлийн арван жилд аялал жуулчлал, бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулах болсон. Байгалийн баялгаараа Монгол Улс ч бас чамлахааргүй баян орон. Үүгээрээ богино хугацаанд улс орноо хөгжүүлж, бүтээн байгуулалт хийж болдог жишээг АНЭУ харууллаа. Богино хугацаанд бүхэл бүтэн метрополис улс байгуулсан байна шүү дээ.

 

- Та Дубайд байхдаа гэнэт л 9911 койн гаргана гэж зарласан. Иргэдийн хувьд сайн, муу олон янзаар хүлээж авч байна. Ингэхэд 9911 койн гэж юу юм бэ?

- Би дөрвөн жилийн өмнө өөрийн 99114321 гэх дугаараа 24 сая төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь үүнийгээ бизнес эрхлэгчийн нэр төрийн биет бус хөрөнгө гэдгийг ойлгосон. Мэдээж хүн аливаа зүйлийг хэрэглэж үзэж байж л ойлгодог шүү дээ. 9911 дугаарыг хүн бүр өөр өөрийн өнцгөөс ярьдаг. Миний хувьд барьцаалж зээл авахаас өгсүүлээд олон давуу талыг авч ирсэн. Наанадаж маркетингаа хийчхэж байна шүү дээ. Хувьцаа, криптовалютууд үнийн савлагаатай байдаг бол 9911 дугаарын үнэ тогтмол өсдөг.

Түүнчлэн 9911 дугаар бол Монголд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн дижитал хөрөнгө. Үүнийг долоон буудлын Дорж, Дулмаа хоёр ч мэднэ. Одоо би үүнийг хүлээн зөвшөөрүүлэх гэж зүтгэх ямар ч шаардлагагүй болсон. Удахгүй жижиг банкууд хүлээн зөвшөөрөх байх. Сүүлд гэхэд Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацаас бага хүүтэй санхүүжилт авдаг “Транс капитал ББСБ” дугаар барьцаалсан зээлийн үйлчилгээ явуулаад эхэлчхэж. Тэд үүнийг хийж байна аа гэдэг чинь олон улс 9911-ийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

- Уг нь та санхүүгийн шинжээчийн хувьд койныг үгүйсгэсэн мэдэгдэл өнгөрсөн хугацаанд хийгээгүй бил үү?

-9911 койн гаргах сэдэл надад Монголын анхны койн болох “MGL койн” гарсан цаг үеэс хойш байсан. Тэр үед миний толгойд дугаарыг койнжуулж болох юм байна гэсэн санаа анх төрсөн. Тэгээд зах зээлд койн гаргаад арилжаалах гэтэл хүмүүс тоогоогүй. Угаасаа ч би энэ төслөө сайн хөгжүүлээгүй л дээ. Дээрээс нь “крипто өвөл” дэгдэж, олон хүн мөнгөө алдсан, дагаад койн ч нэр хүндээ алдсан. О.Мөнхжин “IHC койн” гаргангуут би эхэндээ сөрөг байр суурьтай байсан нь үнэн. Гэхдээ би өөрийгөө хайрцаглаагүй. Би үүрэн холбооны дугаарыг токенжуулах загвараа бага зэрэг өөрчлөөд койн болгосон минь энэ юм.

- Гэнэт яагаад бизнесмэнүүд койноор дамжуулж хөрөнгө оруулалт татах гэж зүтгэдэг болчихов оо?

- Саяхан О.Мөнхжингийн IHC койн Монголд “бүүм” хийсэн. Үүнийг дагаад олон компани койноор дамжуулж хөрөнгө оруулалт татаж болдог юм байна гэдгийг ойлгосон. Монголын төр хөрөнгийн биржийг хөгжүүлэх гэж хэчнээн жил болсон билээ дээ. Ард түмэн ч бас олигтой үр өгөөж хүртсэнгүй. Энэ байдал дээр нь койн “хувьсгал” хийж гарч ирсэн. Хөрөнгө оруулагчид ч, бизнесменүүд ч койноор дамжуулж мөнгө олж болдог юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс л ард иргэд энэ зүйл рүү идэвхтэй орж байна гэж харж байна. Тэд яагаад койныг сонгох болсон асуултын хариулт ерөөсөө л энэ.

Хүмүүс “Shit coin” гээд л муулаад байдаг, үнэндээ хөрөнгийн биржээр дүүрэн “shit хувьцаа” байгаа шүү дээ. Технологи байхад хөрөнгийн биржийн хэрэг байхгүй болсон. Дижитал хөрөнгийн бирж ямар ч үед хаалгаа барихгүй 24 цаг ажиллана. Мөн хүнд сурталгүй, бүх процесс нь цахимаар ил тод явагддаг. Үүнийг хэн ч зогсоож чадахгүй. Блокчейн дээр суурилсан криптовалют бол ирээдүй мөн.

- “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-ээс гаргаж буй койны талаар дэлгэрэнгүй хуваалцаач.

- Бидний танилцуулсан 9911 койн бол шууд ард түмэнд зориулагдсан криптовалют. Анхдагч зах зээлд 0.91 төгрөгөөр гарахаар зарлагдсан. Бид нийт 99 тэрбум ширхэг койн гаргаж байна. Үүний 5 тэрбум койныг урьдчилсан захиалгаар олон нийтэд санал болгож байгаа юм. Хоёрдагч зах зээл дээр 12 дугаар сарын 5-нд гарна. Ингэхдээ Coinhub, Complex гэх мэт Монголын томоохон криптовалютын биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөсөн ба цаашид өргөн хэрэглээнд нэвтрүүлнэ. Хэрэглэгчид авсан койноо зарахгүй байж, аль болох урт хугацаанд хадгалахыг эрмэлзэх хэрэгтэй.

- Бусад койноос юугаараа онцлог ялгаатай вэ?

-9911 дугаарыг зөвхөн мөнгөтэй хүмүүс л барьдаг. Мэдээж анх 25 жилийн өмнө худалдаж аваад тэрийгээ өнөөдрийг хүртэл барьсан эгэл жирийн хүн байхыг үгүйсгэхгүй. Харин шинээр авч буй хүмүүс дандаа мөнгөтэй бизнесмэнүүд. Тэгвэл нөгөө үлдсэн 2 сая 990 мянган хүн яах вэ гэдэг нь асуудал. Зах зээлд 10 мянган ширхэг 9911 үүрэн холбооны дугаар бий. Үүний нийт үнэлгээ одоогийн ханшаар их наяд хүрсэн. Манай нийт койн 990 ширхэг 9911 гэсэн үг. Энэ дижитал хөрөнгийн зах зээлд 3 сая иргэний оролцох боломжийг хангаж 0,91 төгрөгөөр худалдаж авах эрхийг олгож байгаа юм.

- Одоогоор хэдэн хүн хэчнээн койн захиалсан байгаа вэ?

-Одоогийн байдлаар буюу дөрөв хоногийн хугацаанд 1059 хөрөнгө оруулагч 1,3 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулсан.

- Хамгийн багадаа хэдэн төгрөгөөр койн худалдаж авч болох вэ?

-Хамгийн багадаа 91 мянга төгрөг, дээд тал нь 19 сая төгрөгөөр арилжаална. Тэгээд хоёрдогч зах зээл рүү гараад хэн хэнээсээ цуглуулж, зарах нь иргэдийн хоорондын чөлөөт зах зээл. Хүмүүс 9911-тэй дугаараа барьцаалаад койн авах боломжтой. Дугаараа барьцаалаад гэр бүлийнхээ таван гишүүнд тус тусад нь 21 сая койн зээлээр авч болно. Койноо зараад дугаар авсан ч болно. 9911-coin.mn дээр бид дугааруудын жагсаалтыг байршуулна.

- Койн дугаар руу, дугаар койн руу хөрвөнө гэсэн үг үү?

- Тийм. Бүх төрлийн үнэ цэнтэй дугаар руу хөрвөнө. Бидний хийж буй ажил дэлхийн санхүүгийн түүхэнд дугаар мөнгө болох хамгийн анхны алхам гэж ойлгож болно. Цаашдаа жинхэнэ мөнгө болохыг ч үгүйсгэхгүй. Монгол төгрөг бол Монголдоо бүх төлбөр тооцоонд ордог. Гэхдээ янз бүрийн бонус байхгүй. Харин 9911 койн бол бонустай. Дотоодын зарим мундаг компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Тухайлбал, BRB компанийн бүх эвэнтүүдийг 9911 койноор төлөөд үзэж болно. Дээрээс нь “Алтан Бумба Санхүүгийн Нэгдэл”-д койноор зээлээ төлдөг болно. Цаашид 9911 койноор бартердаж юм худалдаж авдаг болно. Манайх нэг койноо нэг төгрөгөөр бодоод явна. Нэг төгрөгөөс доошоо унана гэсэн зүйл байхгүй гэдгийг амлая.

 

- Хоёрдогч зах зээлд гараад маркетинг сайн явахгүй бол койны үнэ буурдаг жишээг бид харсан. Танай байгууллагад төлөвлөгөө бий юу?

- Зар сурталчилгаанууд тасралтгүй явагдана. Олон сюрприз, урамшуулал байгаа. Зарлахад эрт байна.

- Сүүлийн үед эрх баригчид койныг мөнгө угаалтын хэрэгсэл болчих вий гэж болгоомжилж байна. Тиймдээ ч зарим гишүүд УИХ-д шинэ хуулийн төсөл өргөн барьсан. Санхүүгийн шинжээчийн хувьд цаашид койн худалдаж авах иргэдэд юу гэж зөвлөх вэ?

- Иргэдэд аливаа койноо судалж байж аваарай гэж зөвлөе. Миний ажигласнаар койн гаргаж буй монгол компаниудын тал нь старт-ап компани буюу ардаа хөрөнгийн баталгаагүй, эрсдэл даах чадваргүй, туршлагагүй компаниуд байна. Гаргасан койноо эргээд худалдаж авах нөөц хөрөнгөгүй байна. Муу крипто гэж байдаггүй, харин тухайн криптог гаргасан компани нь муу байгаад л асуудал оршино. Тиймээс сайн компаниуд крипто гаргах ёстой. Манай компанийн хувьд гаргасан койноо буцаагаад худалдаж авах санхүүгийн чадамжтай. Бид санхүүгийн зах зээлд таван жил идэвхтэй ажиллаж байна.

9911 койнтой холбоотой аливаа асуудал үүсвэл хариуцлагаа бид хүлээнэ. Хэрэглэгчдэд эргэлзээтэй асуудал үүсвэл “MN tower”-ийн 17 давхрын оффис дээр ирээд надтай уулзаж болно. Эсвэл 7788-8888 дугаарт холбогдоод мэдээлэл авч болно. Бүх зүйл ил тод, ардчилсан зарчмаар явагдаж байна.

- Олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байна уу?

-Мэдээж гадаадын крипто биржүүд дээр гаргахаар төлөвлөсөн байгаа. Дижитал хөрөнгө учраас гадаадын бирж дээр гарах ёстой. Бид 9911 койны ханш 28.5 төгрөг буюу нэг цент хүрэх юм бол шууд “Binance” дээр гаргана. Тус флатформ дээр бага дүнгээр гаргах боломжгүй. Мөн бусад флатформ дээр гаргах чиглэлээр судалгааны ажил хийгдэж байна. “Coin market cap” дээр бүртгэгдсэн 15 мянга гаруй крипто бий. Юутай ч бид 12 дугаар сардаа багтааж энэ бирж дээр арилжаалахаар төлөвлөсөн.

- Хоёрдогч зах зээлд гараад хэдэн төгрөг дээр тогтворжино гэж харж байна вэ?

-Бидний зорьж байгаа үнэ бол 28.5 төгрөг. Үүнийг тэдэн төгрөг болно гэж амлах эрт байна. Bitcoin 30 центээр гараад 10 жилийн хугацаанд 60 мянган доллар болсон. Тиймээс дээрх асуултын хариултыг чөлөөт зах зээл буюу иргэд шийднэ. Цаашид хувьцаа руу хөрвөх төлөвлөгөөтэй байгаа.

9911 койноос битгий хоцор, зоригтой орцгоо гэж иргэд олон нийтэд зөвлөе.

- Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.