Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

ThunderZ- Шинэ жилээр гоё кино үзэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Хорвоо дэлхий цагаан өмсгөлөө нөмөрч, хүйтний эрч нэгэнтээ орсон нь шинэ жилийн баяр хаяанд ирснийг сануулна. Гудамж талбайгаар жижиг, том олон гацуур өдөр ирэх бүр нэмэгдэж, орой дээрх шар чимэглэлүүд гялтганан гэрэлтэх ажээ. Шинэ он солигдоход ердөө сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ цаг үед танд шинэ жилийн дулаан уур амьсгал оруулах, амралтын өдрөөрөө гэртээ тухлан үзэх киног реппер ThunderZ санал болгож байна. Түүний санал болгож буй кинонуудыг LookTV апп-аар хүлээн авч үзээрэй.

ThunderZ:

“Хүн бүр л шинэ жилээр “Гэртээ ганцаараа”, “ Гринч” үзэж уур амьсгал оруулдаг байх. Хэзээ ч улиг болохгүй, үргэлж хит байдаг классик кинонууд гэдэгтэй маргахгүй. Гэхдээ байнга нэг киногоо үзэлгүй өөр кино үзэх хааяа гоё ш дээ. Жишээ нь өнгөрсөн шинэ жилээр би “Last Christmas” үзсэн. Нэг их таалагдаагүй ч нэг удаа үзэхэд бол давгүй. Харин надад таалагддаг, хүмүүсийн тийм сайн мэдэхгүй шинэ жилийн холбогдолтой кинонууд санал болгоё. Миний хувьд нэгдүгээрт санал болгох кино гэвэл “The nightmare before Christmas”. Гол дүрийн “Jack”-ийг бүгд хаа нэгтээ харж байсан л байх. Гэхдээ яг энэ киног нь тийм ч олон хүн үзээгүй юм шиг санагдсан. Надад энэ хүүхэлдэй их таалагддаг юм. Tim Burton-ы ийм хүүхэлдэйнүүдийн өнгө, хэв маяг нь их гоё, бусдаас шал өөр байдаг. Бага зэргийн аймшгийн ч юм шиг. Бүр жоохон хүүхдүүд үзвэл царай, үйл явдлуудаас нь айж магадгүй байх шүү”.

 

"The nightmare before Christmas" (1993)

Халлоуин хотын хаан “Jack Skellington” буюу Салли нь зул сарын хот байдгийг олж мэднэ. Улмаар зул сарын баярыг өөрийн төрөлх хотдоо авч очихыг хүсдэг ч замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах болно. 1991 онд “Walt Disney” студи уг киноны эрхийг авч 1993 онд хийж дуусгасан ч олон нийтэд хүргэхдээ “Touchstone Pictures”-ийн нэр дор нээлтээ хийсэн байна. Учир нь уг хүүхэлдэйг хүүхдүүд үзэхэд хэтэрхий аймшигтай гэж үзсэнтэй холбоотой юм. Уг  кино нь PG буюу эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн дор бага насны хүүхэд үзэж болох киноны жагсаалтад багтдаг.

“Дараагийн санал болгох кино нь Ben Affleck-ийн гол дүрд нь тоглосон нэг кино байдаг юм. Нэрийг нь яг сайн санахгүй байна. Гэхдээ ганцаараа шинэ оноо гаргах гэж байгаа хүмүүс үзвэл илүү гоё санагдах байхаа. Нэгэн ганцаараа амьдардаг саятан залуу шинэ жилээр хамт тэмдэглэх хүнгүй болчихдог. Ойр хавийн хүмүүс нь бүгд гэр бүлтэйгээ тэмдэглэх гээд явчихсан. Найз охин нь хүртэл салаад явчихдаг санагдаж байна. Ганцаардаад сүүлдээ багадаа амьдардаг байсан хуучин байшиндаа очсон чинь нэг танихгүй гэр бүл амьдарч байдаг юм. Тэр хүмүүст хангалттай их мөнгө төлөөд тэдний гэр бүлийг хөлсөлж гэр бүлийн гишүүн нь болж байгаа талаар гардаг. Үнэхээр уйдаахгүй, инээдтэй кино. Инээсээр байгаад л таардаг. Энэ киног санал болгоё”.

 

"SURVIVING CHRISTMAS" (2004)

Алдарт жүжигчин Ben Affleck-ийн инээдмийн жанрын киноны гол дүрд тоглосон цөөхөн тохиолдлын нэг. Уг кинонд зул сарын баяраар хамт тэмдэглэх хүнгүй ганцаардсан саятан залуу “Drew”-ийн талаар гарна. Тэр нэгэн танихгүй гэр бүлд 250,000$ төлөн тэдний гэр бүлийн нэг гишүүн болж зул сарын баярыг өнгөрүүлнэ. Ингээд хөгжилтэй, адал явдлууд ар араасаа өрнөнө.

“Сүүлийн санал болгох кино нь Chris Brown-ы тоглосон “This Christmas” гэдэг кино. Энэ киног Chris Brown тоглосон болохоор л үзэж байсан ч сүүлдээ их дуртай болчихсон. Дууг нь ч өөрөө дуулсан, их гоё дуутай. Гэр бүлээрээ гэхээс илүүтэй найзуудаараа суугаад үзвэл их гоё санагддаг. Үйл явдал нь бие биетэйгээ дотно холбоогүй нэгэн гэр бүл зул сараа тэмдэглэхээр цугларснаар кино эхэлдэг. Явж явж бие биенийхээ нууцууд, асуудлууд гээд ер нь бүх юмаа мэдэлцэж эхэлнэ. Яг цаашаа ярьвал спойлер хийх гээд байна. Өөрсдөө үзвэл бүр гоё байх. Хөгжилтэй гэхдээ гоё дулаан уур амьсгал өгдөг кино байгаа шүү. Та уг кинонуудыг LookTV-ээр хүлээн авч үзээрэй”.

 

"THIS CHRISTMAS" (2007)

Алдарт жүжигчин Idris Elba болон дуучин Chris Brown нарын гол дүрүүдэд нь тоглосон уг киног “Sony Pictures” бүтээжээ. Whitfield-ийн гэр бүл 6 хүүхэдтэй. Тэдний том хүү нь алдартай хөгжимчин бөгөөд 4 жилийн дараа анх удаа гэр бүлийнхэнтэйгээ уулзалдана. Бүгд өөр өөрийн сонирхол, авьяас, үзэл бодолтой энэхүү хүмүүс нэг дор цугларснаар асуудлууд, адал явдлууд тохиолдож эхэлдэг. Гэр бүлийн хамгийн чухал зүйл юу вэ? гэдгийг та уг киноноос хүлээн авч үзээрэй.

Шинэ жилээр LookTV-ийн багцаа идэвхжүүлээд дараах 16 ширхэг ухаалаг бэлгийн эзэн болоорой.

  • MacBook Pro 13.3” M1 – 4 хэрэглэгч
  • iPad Pro 11 M1 – 4 хэрэглэгч
  • iPhone 13 – 4 хэрэглэгч
  • Airpods Pro – 4 хэрэглэгч.

Урамшуулалд оролцох болзол нь та LookTV-ийн Basic болон Premium багцыг идэвхжүүлэхэд таны бүртгэлтэй утасны дугаарт тань тухайн багцын ахин нэг нэмэлт эрх купон код болж очих болно. Та уг купон кодыг дотнын нэгэндээ бэлэглээд, бэлэгт авсан хэрэглэгч кодыг идэвхжүүлсэн тохиолдолд та автоматаар урамшуулалд оролцох эрхтэй болох юм.

Багц идэвхжүүлэхээс өмнө та бүртгэл хэсэгт нэвтрэн утасны дугаараа бүртгүүлсэн эсэхээ нягтлаарай. Купон код зөвхөн таны бүртгэлтэй гар утсанд ирэх учир дугаараа бүртгүүлээгүй хэрэглэгчид урамшуулалд оролцох боломжгүйг анхаарна уу.

Бэлгийн эздийг 12 сарын 23 болон 30-ны өдрүүдэд LookTV-ийн facebook хуудсаар тодруулна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.