ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Таны ажилчдын бүтээмж тэдний сэтгэл зүйтэй салшгүй холбоотой

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 15
Сурталчилгаа

Таны сэтгэл санаа тавгүйрхэж, төвлөрөх чадвараа алдан, ямар нэгэн зүйлд санаа зовнин түгшүүртэй мэт санагдаж байна уу? Дэлхий даяар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл гутралд автдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Эмгэг судлалын үүднээс харвал хорин нэгдүгээр зууныг сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд тодорхойлох болжээ. Зав чөлөөгүй амьдралын хэмнэл, ажил мэргэжлээс үүдэх дарамт шахалт, цахим сүлжээний хэт их хэрэглээ нь орчин үеийн хүмүүст сэтгэл зүйн өвчлөл үүсгэсээр байна.

Англи улсын Ноттингемийн их сургуулиас явуулсан судалгаагаар эрүүл зөв ажлын орчинд сэтгэл зүйн тогтвортой төлөвт байгаа хүн ажлаас хоцрох, таслах, чөлөө авах нь бага бөгөөд ажлын гүйцэтгэл, бүтээмж нь харьцангуй өндөр байдаг тул ажилтнуудын сэтгэл зүйн байдал нь байгууллагын амжилтад шууд нөлөөлдөг болох нь харагджээ.

Бид цар тахлын үеийн хөл хорио, тусгаарлалтын үеийг давж “New normal” буюу шинэ эгэлд дасан зохицож буй энэ үед өөрийн болон хамт ажиллагсдынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд дараах байдлаар тус дэм үзүүлэх боломжтой.

 

Сэтгэл гутрал нь биеийн өвчлөлийг бодвол далд хэлбэрээр явагдах тул олон хүн шинж тэмдэг илэрсэн ч бүхнийг дотроо хадгалан, эмгэгтэй эсэхээ ч мэдэхгүй шаналж явдаг байна. Хэн нэгнийг сэтгэл гутралд автсан эсэхийг мэдэж, хэрэгтэй тусламжийг үзүүлэхийн тулд нийт хамт олондоо энэ талаар сургалт зөвлөгөө явуулж, мэдээлэл олгох хэрэгтэй. Ялангуяа менежерүүд энэ тал дээр анхаарч сэтгэл гутралын шалтгааныг ойлгох, үр дүнтэй эмчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй байх зайлшгүй шаардлагатай.

 

Бид өдөр тутмын стресс, уур бухимдал, өөрт ойлгомжгүй мэдрэмжтэйгээ янз бүрийн аргаар тэмцдэг. Зарим хүмүүс ойр дотнынхондоо илэрхийлдэг бол зарим нь согтууруулах ундаа хэрэглэх зэргээр таагүй мэдрэмжээ нуун дардаг байна. Мэдээж спортоор хичээллэх, өөрийн хоббиг хөгжүүлэх зэргээр сэтгэл санаагаа дэмжих нэгэн ч бий. Сэтгэл гутралтай байх нь сул дорой явдал гэх сөрөг чанартай хэвшмэл ойлголтууд нэгэнт хоцрогджээ. Тиймээс та болон таны эргэн тойрны хэн нэгэн сэтгэл гутралд автсан бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ярилцах нь хамгийн үр дүнтэй, зөв арга юм.

 

Хэрэв та мэргэжлийн тусламж авахыг хүссэн ч хаашаа хандахаа мэдэхгүй, хэн нэгэн танилаасаа эмчийн дугаар сураглахад тухгүй байгаа бол TeleDoc аппликэйшнээр дамжуулж алсын зайнаас мэргэжлийн эмчээс сэтгэл зүйн болон бусад төрлийн эрүүл мэндийн зөвлөгөө авах боломжтойг дуулгахад таатай байна. Сүүлийн үед албан байгууллагууд ажилтнуудынхаа сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл мэндэд онцгой анхаарах болсон. Тухайлбал Капитрон банкны зүгээс 20 жилийн ойн баяраа тохиолдуулан нийт ажилтнууддаа “TeleDoc”-оос нэг удаагийн үнэгүй зөвлөгөө авах мөн цаашдаа хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх бэлэглэсэн нь тэдний бие болон сэтгэл зүйн эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Teledoc.mn

https://www.facebook.com/TeleDoc.mn/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.