ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан навчинд ороосон мах зооглосон сайд Вьетнамчуудыг бухимдуулав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын засгийн газрын сайд Лондон хотын тансаг ресторанд алтан навчинд ороосон мах зооглож байгааг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөд таржээ.

Уг дүрс бичлэг цар тахлын хямралд нэрвэгдсэн Вьетнамын иргэдийн уур хилэнг бадраасан байна. Дүрс бичлэгт гарсан То Лам нь тус улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд юм.

Тэрбээр Лондон хотын Найтсбриж чинээлэг дүүрэг дэх Nusr-Et Steakhouse ресторанд зоог барьжээ.

Salt Bae нэрээр олон улсад алдаршиж, Инстаграм сүлжээнд 40 сая дагагчтай болсон Турк тогооч уг рестораныг ажиллуулдаг бөгөөд 24 каратын алтан навчинд ороосон стейк нь $1,000-аас дээш үнэ хүрдэг гэнэ.

Энд Дэвид Бэкхэм, Леонардо Ди Каприо, Наоми Кэмпбэл зэрэг одууд үйлчлүүлж байжээ.

64 настай сайдын үйлчлүүлж байгааг харуулсан дүрс бичлэгийг ресторан Баасан гарагт өөрийн хуудсанд эхлээд байршуулснаа дараа нь устгасан байна. Харин хуулбар нь сүүлд Вьетнамын сошиал ертөнцөд таржээ.

Вьетнамчууд цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралд улс орон нь нэрвэгдсэн хүнд цаг үед засгийн газрын сайд гадаадад тансаглаж явааг хурцаар шүүмжилцгээсэн байна.

Албаны тоо баримтаас харвал 2020 оны байдлаар Вьетнамын дундаж иргэний сарын орлого $184 орчим байжээ.

Лам сайд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулган COP26-д оролцохоор Их Британид очоод байсан юм. Тэрбээр Вьетнамын төрийн дээд байгууллага болох улс төрийн товчооны 18 гишүүний нэг, 2016 оноос хойш нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаа гэнэ.

Гурван жилийн өмнө Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро дээрх рестораны Турк дэх салбарт үйлчлүүлснийхээ төлөө хүчтэй шүүмжлүүлж байжээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
47
Зураг
ХАХА
14
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [207.183.244.30] 2021/11/11
Vietnamchuud ulsgulund nervegdeed gudamjind muurch unaad l bn gesen. Ard tumen ni iim hetsuu hund amidarch bhad ingej tansaglahaar durgui ni hureh ni argagui. Bas l manaih shig avilgal heeli hahuuli undur hugjsun yaduu oron uym daa
0 | 0 Хариулах
Зочин [106.102.128.195] 2021/11/9
Манай хүүкийн хорхойг хүргэлээдээ..🤣😂
16 | 0 Хариулах
зөв [202.9.46.185] 2021/11/10
одоо цаадах чинь дуурайна хаха
1 | 1 Хариулах
Ulam [94.234.33.134] 2021/11/8
Өнгөрсөн 7 хоногт Финлянд улсад гадаадын том улс төрийн албан цайллаганд мах байхгүй хоолоор дайлах шийд гарсан ба ялангуяа Шведийг хаанд бас таагүй хоол өгнө гэсэн шийдвэр гаргасан. Шведийг хаан нь ан хийх бас идэх хорхойтой..
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.22] 2021/11/8
Манай МАНгарууд хэзээ очих болдоо
5 | 1 Хариулах
Erbo [202.21.108.140] 2021/11/8
Манай мангарууд нууцаар авч ирээд хоолоо хийлгэчихсэн бхөө мангар баян ккк
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.49] 2021/11/8
nuguu alna talna yostoi, neg tsonhoor, neg shugamaar, neg namiin systemeer zulga hugjinu geed ho chi min iin surgaaliig murdvvlj ywaa heden tulugnvvd ni ard irgedee joomond ni haychaal uursduu end altan mah ideed ywah gej. ene chin tegeed nuguu gerelt ireeduid hurgeh communism uu? whahahha
2 | 0 Хариулах
Зочин [192.82.87.72] 2021/11/8
Ядуу улсын баян дарга байх ичмээр
12 | 1 Хариулах
Ану [202.21.127.136] 2021/11/10
goy helsen
1 | 0 Хариулах
manai heden cryptochid [202.126.94.205] 2021/11/8
manai heden magnatuudiin orood bdag gazar bn shd. munkhjin suuld ger buleeree yavjisan
6 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2021/11/8
Анжела Меркел үргэлж нэг хувцастай явдаг яагаад дандаа ганц хувцас өмсдөг юм бэ гэсэн сэтгүүлчид би загвар өмсөгч биш Германы канцлер гэж хариулсан байдаг. Юм үзээгүй хэдэн үеэрээ үгээгүй ядуу байсан гуйлагчин ганц олдсон дээрээ ингэж туйлдаг юм шүү дээ манай гуйлагчид ч бас тийм ш дээ 1990 оноос өмнө бүгд л адилхан гуйлагчид байсан юм бүтээсэн өвөг дээдсийн маань үлдээсэн газар шороог зарж баяжсан болохоос өөрсдөө зовлогоо зовоож олоогүй шүү дээ
32 | 1 Хариулах
Зочин [66.181.182.181] 2021/11/8
хэдэн үеэрээ нохойн мах л олдож байвал их юм байсан чинь энэ бүр аймаар үнэтэй дээр нь алтан навчтай үхрийн мах идэж яаж төлгүүдийн зэвүүг хүргэж чадаж байна аа. Та нар яллаа гээд байсан бил үү май гээд муухай доромжилж байна ш дээ харваас. ам руу нь тээр тэндээс дээрээс хийгээд.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.21.235] 2021/11/8
ene orson bhada manai hed heden udur uugeer uilchluulj bgaad irj dee yun huraldaa oroh
0 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/11/8
amid yavahad altan navchaar oroosob mah iddeg l ym bna geed tsohij ogson baihdaa
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.147] 2021/11/8
mongold bga vietnam zaswarchdaa awaachee
3 | 1 Хариулах
Зочин [66.181.182.181] 2021/11/8
нохой шиг муухай юм бэ. ингэж 1000 доллар төлж байтугай агсан ч ингэж идэхгүй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.181] 2021/11/8
өгсөн ч
1 | 0 Хариулах
Huurhii min [117.111.3.123] 2021/11/8
Karmanih hireer l setgene shuudee. Dansandaa say say dollartai bsan bol chi iim ym bicheed suuhguild
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.52] 2021/11/8
Манай сайд Номин чинь өчигдрийн мэдээн дээр 5500 долларын 16 сая төгрөгний пиджактай чааж явна лээ шд
12 | 0 Хариулах
Zochin [103.26.193.240] 2021/11/10
Угаасаа хөдөөний боловсролгүй гарвалтай мөнгөнөөс өөр юм байхгүй хүүхэн
2 | 0 Хариулах
Ану [202.21.127.136] 2021/11/10
Said bolson boloogui ugaasaa mungutei hun yum hoino, ghdee hechneen bayan targan bsan ch turiin hun bj teriigee darj yavah ystoim shu de
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.41] 2021/11/8
Алтны хольцтой хоол идээд юу өөрчлөгдөх юм болоо. ккккк
3 | 1 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2021/11/8
Хүн гэдэг ухаантай мэт боловч мунхаг, тэнэг мал амьтнаас дор гэдэг нь нүдэнд ил байдаг юм даа
6 | 0 Хариулах
Зочин [119.40.98.194] 2021/11/8
Сайд нь тэнд алт идээд явж байхад иргэд нь дэлхийн хамгийн ядуу улсад бөөнөөрөө приус засаад явж байдаг гээд бөөн хэрүүл болж бгаа бхдаа. хаха
35 | 1 Хариулах
Зочин [119.40.98.194] 2021/11/8
Манай олиа нар харчихаад [хориотой үг] 1000 хан доллар юм уу? гээд нууц амрагуудаа аваад очих байхдаа.
13 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2021/11/8
Хэдэн баньд нар нь монголд хүний нутагт хүйтэн ширүүн газар машин зүлгэж явахад төрд зүтгэж байгаа улсууд нь арай ч дээ. Ер нь коммунистуууд хэзээ ч бүтэхгүй улс юм. Сингапурын ерөнхий сайд тэд нарыг цагтаа нам дарсан нь зөв болсон. Сингапурын ерөнхий сайд хөрөнгө оруулалт татах гээд энгийн шугамын онгоцоор эконом суудал захиалаад туслахтайгаа хоёулхнаа гараад шидчихдэг байсан гэж байгаа.
26 | 2 Хариулах
Зочин [192.82.71.247] 2021/11/8
Яг үнэн. Коммунист угшилтай манай Сүг хар л даа. Баяр, Сайханбалаг, Баярцогт нар бүгд л Орост коммунист залуучуудын дээд сургуульд сурч коммунизмаар толгойгоо угаалгасан хүмүүс.
8 | 2 Хариулах
Зочин [107.115.243.46] 2021/11/8
Хүүк ч ялгаагүй Цэргийн дээд сургуулийн Улс төрийн ангид сурч байхдаа Бо намын түүх,Ху намын түүх,Марксизм-Ленинизм,ШУКО-гоор тархиа гөлчийтөл угаалгасан хүн шүү дээ…чаддаг юм нь худлаа том том гуцах…..өөр юу ч чадахгүй
12 | 0 Хариулах
Зочин [103.57.92.93] 2021/11/8
Хувийн мөнгөөр тансагласан уу, улсаас гаргах "зам хоногийн" мөнгөөр үү?
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.10] 2021/11/8
Коммунистуудад үхсэнийх нь хувийн мөнгө байдгийн
22 | 1 Хариулах
Монгол [139.5.217.121] 2021/11/8
Комнист ч юу байхав Монголоо гэсэн хүмүүс өөрсдөдөө юм аваагүй улсдаа тушаасан байх. Монголыг Ан, Ман , комунист, капиталистаар нь хуваах нь хятдад л хонжоо гарсанаас Монголд бол гай л болжийгоо юм.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.49] 2021/11/8
goy helsen
0 | 1 Хариулах
Зочин [103.57.92.93] 2021/11/8
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулган гэж төрийн түшмэдийн аялал зугаацах хөтөлбөр бололтой дог
16 | 0 Хариулах
Зочин [185.93.180.102] 2021/11/8
ОЛНЫ ХҮНДЭТГЭЛ Л ХАМГИЙН ДЭЭД ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙ ГЭДГИЙГ ХҮМҮҮСД ЯАЖ АМАРХАНААР ОЙЛГУУЛАХ ВЭ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ Ч САЙН
2 | 1 Хариулах
Ану [202.21.127.136] 2021/11/8
Ard irged ni ulsuj tatvar tulugchdiin munguur unetei uhriin mah zoogloj bdag manai hedees yalgaaguim doo Er ni delhiin haa saigui hamgiin hun chanargui hulgaichuud ni uls turch boldgiim bn da
8 | 0 Хариулах
yertuntsiin yaraas [103.26.193.4] 2021/11/8
metro barisnaa temdeglegee temdegleg
1 | 2 Хариулах
Зочин [116.70.175.62] 2021/11/8
Манайхан ч энэ хэдээс хамаагүй ухаантай. Ресторанд орсон ч бичлэг хийлгэхгүй байхаа сайн мэднэ хаха. Тийм биш байсан бол Солонгосын казиногийн байнгын үйлчлүүлэгч Хүрэлсүхийг улс даяараа л мэдэх ёстой байсан. Улсын 10 тэрбумыг казинод алдчихаад байхад нь ч гэсэн чимээгүй л байдаг.
44 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2021/11/8
Тийм үү ?
13 | 0 Хариулах
Зочин [192.82.71.247] 2021/11/8
Шүүх хурал дээр гөлөг царайлаад, найзынхаа араар нуугдаж байгаа зураг байдаг. Найз нь харин ганцаараа 14 тэрбумын хэргийг үүрээд шоронд орсон доо. Чимэдцэрэн шүүх хурал гээд гүүгэлдэхэд ногоон цамцтай хүний цаанаас өрөвдөлтэй харцаар харж байгаа нэг хүнийг олно оо.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.181] 2021/11/8
казинодчихсон бүр хэдэн тэрбумаар нь бичлэг байдаг ш дээ. юун 1000 доллар
1 | 0 Хариулах
Монгол [139.5.217.121] 2021/11/8
Нэгэнлүүгээ тамын тогоо шиг дайраад муулаад 700 жил болов. Хятадын хоол болно шүү
1 | 0 Хариулах
Irgein [103.26.193.144] 2021/11/8
Haa gazar yum boddoggui, teneg gehed bagadahaar balai yumnuud bh yum da.
4 | 0 Хариулах
yh [59.153.112.35] 2021/11/8
Манай дээд хэд ч гэсэн ялгаагүй шдээ
22 | 0 Хариулах
Зочин [202.126.89.238] 2021/11/8
Улс нь ядуу байж төрийн өгдөр албан тушаалтнууд тансаглах нь байж болохгүй, хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл
20 | 2 Хариулах