Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар ирэх онд төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, ажлуудын талаар танилцууллаа.
Тэрбээр "2022 онд Хэнтий аймагт "Өндөрхаан" нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнд ирэх онд улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Үндсэндээ гаднын буюу Кувейтын хөрөнгө оруулалтаар энэ ажил хийгдэнэ.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт "Дэлүүн болдог" нисэх буудлыг барихад зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, 2022 онд "Өндөрхаан", "Дэлүүн болдог" нисэх буудлуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!