Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгээр парламентад сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөнө.
Шинэ гишүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд зохион байгуулах юм байна.
Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх үйл ажиллагааг iKon.mn сайт шууд дамжуулах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!