• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаах NoDoubleStandard хөдөлгөөнийхний эсэргүүцэл ба цагдаагийн байгууллагын тайлбар

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

NoDoubleStandard хөдөлгөөнийхөн тэгш эрхийг шаардан, үзэл бодлоо илэрхийлж буй.

Тус хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг, иргэн Д.Монголхүүг баривчилсныг иргэд хууль бус гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэд өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагаас эхлэн одоог хүртэл хууль бусаар баривчлагдсан Д.Монголхүү тэргүүтэй иргэдийг суллахыг шаардаж байгаа юм.

"Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна"

Иргэдийн төлөөлөл “Бид хууль бусаар баривчилж, хорьсон таван залууг суллах, мөн ажлаа хийж чадахгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрох шаардлага тавин энд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урьд шөнө энд 20 орчим залуу эсэргүүцлээ илэрхийлсээр хоносон. Бид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлээд энд сууж байтал өнөөдөр өглөө цагдаа нар дахин баривчилгаа явууллаа.

Тэд гурван эмэгтэй, нэг эрэгтэйг ямар ч үндэслэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, нэмж баривчлаад аваад явлаа.

Монгол бол ардчилсан улс. Цагдаа нар ямар хуулийн хүрээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэхгүй, зүгээр л тушаал аваад иргэдээ ингэж барьж байна. Ингэж болохгүй. Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна” хэмээн ярив.

"Энэ үйл явдал нь нийгэм маш аюултай, ноцтой байдал руу явж байгааг харуулж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн өчигдрийн жагсаалын үеэр Ардчилсан намын дарга М.Тулгат “Үзэл бодлоо илэрхийлж, Төв талбайд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн залуусыг цагдаа нар хөөж, баривчилж эхэлсэн. Тухайн залуусын эсэргүүцэл үзүүлэх болсон шалтгаан нь төр, засгаас гаргасан шийдвэр тэгш үйлчлэхгүй байгаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл, цар тахлын үед бүх ААН, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлачхаад наадам хийх, олон хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулсны улмаас энэ тэмцэл эхэлсэн. Гэвч тэднийг төрөл бүрийн арга заль хэрэглэж, хамгийн сүүлд цагдаагийн биед гэмтэл учруулсан гэж хэрэг үүсгэн, баривчилгаа хийж байгаа үйл явдлыг эсэргүүцэж байна.

Дарангуй төртэй бусад улс орнуудад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үйлдлийг дардаг ийм жишээ бий. Өнөөдрийн энэ үйл явдал нь нийгэм маш аюултай, ноцтой байдал руу явж байгааг харуулж байна.

Энэ бол дан ганцхан иргэн Д.Монголхүүгийн асуудал биш. Эсэргүүцлээ илэрхийлсэн өөр хүмүүсийг бас барьсан байсан.

Зүгээр л үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг зориудаар ийнхүү барьж, хэрэг үүсгэж буй гутамшигт байдлыг таслан зогсоох хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

Харин Цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг баривчлах болсон шалтгаанаа Төв талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарлав.

"Цаашид хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, олон нийтийг турхирдаг үйл ажиллагааг шалгаж, арга хэмжээг авах болно"

 

Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Цагдаагийн байгууллага үүнд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн эрх чөлөөг хамгаалсаар ажиллаж ирсэн.

Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Бүртгэлгүй жагсаалыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй бөгөөд хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн.

Эдгээрийг үндэслэж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ ажиллагааны явцад иргэн Д.Монголхүү нь мэдэгдэл хуудас хүлээж авахгүй, ирэхгүй байх хүндрэл гаргасан тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.

Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллах болногэжээ.

NoDoubleStandard хөдөлгөөнийхөн анх УОК-ын шийдвэрийн дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарласныг эсэргүүцэн, хууль дүрэм бүгдэд тэгш үйлчлэх ёстой хэмээн үзэж, эсэргүүцлийг эхлүүлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn /2021.10.06/

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
49
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
57 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Номин [121.101.238.60] 2021/10/8
Зөв шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийж.. Баривчлах хорих нь зүйд нийцнэ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.34] 2021/10/7
цагдаа зөв юм хийжээ.тэд буруугүй.хуулиал барина.монголхүүгийн тэмцэл зөв ч хуулийн хүрээнд бх ёстой
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.26] 2021/10/6
АН БОЛОН ТҮҮНИЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УДАА ДАРААГИЙН ЖАГСААЛ ЦУГЛААН НЬ нийгэмИЙГ маш аюултай, ноцтой байдал руу САНААТАЙГААР ТҮЛХЭЖ байгааг харуулж байна"... Ийм хорлон сүйтгэх ажиллаганд тооцох хариуцлага гэж байхгүй юу??? ингээд давраагаад байх уу ???
1 | 0 Хариулах
Ф [202.179.27.110] 2021/10/6
кофи анан
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.79] 2021/10/6
зсссс
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.83] 2021/10/6
ANii alialagchid
2 | 0 Хариулах
Зочин [35.180.88.172] 2021/10/6
ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ ГЯТДААС АВСАН МӨНГӨНИЙХӨӨ ТАЙЛАНГ АРД ТҮМЭНД ТАЙЛАГНА. ӨМХИЙ ЭРЛИЙЗҮҮДЭЭ.
1 | 0 Хариулах
MAN sunutugei [135.125.237.123] 2021/10/6
АРД ИРГЭД ҮГЭЭ ХЭЛЖ ЖАГСАХ БОЛОХООР КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭСЭН БОЛЧИХДОГ. ЕРӨНХИЙ САЙД НЬ ЦАХИМ ҮНДЭСТЭН ГЭЖ ШОУ ХИЙХ БОЛОХООР ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ БИШ ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. ХУУЛЬ ШУДАРГА ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬСОН БАЙНА. ДАНХАН ТОЛГОЙТОО КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЦАХИМ ҮНДЭСТЭН ШОУ ХИЙСЭН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ. АРДЧИЛСАН УЛСАД БИД АМЬДАРЧ БАЙГАА ШҮҮ. ЕРӨНХИЙ САЙД ОГЦОР.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.82.41] 2021/10/6
БУСДЫН ЭРХЭНД ДАМ НӨЛӨӨЛЖ ӨӨРСДИЙН УЛС ТӨРӨӨ ХИЙЖ БОЛОХГҮЙ БАЙХАА ТА НАРТ ЭРХ БАЙГАА Ч ГЭСЭН БУСДАД БАС ТАЙВАН АМГАЛАН БАЙХ ЭРХ БАЙДАГ ЮМ ШҮҮ ҮНЭНДЭЭ ЭНГИЙН ИРГЭД ТА БҮХНИЙ СОЛИОРОЛ ГАЛЗУУРЛЫГ СОНИРХОХ Ч ХҮСЭЛ АЛГА НЭГ Л ХҮНИЙ ЭРХ ЯРИАД МӨРӨӨРӨӨ АРД ТҮМНИЙГ ДУРСААД Л ХУЦХАА БОЛИОЧ
1 | 3 Хариулах
Зочин [192.82.82.41] 2021/10/6
БАТҮҮЛ ХЭДЭН АЙЛЫН АМЬДРАЛААР ТОГЛОВ МАГНАЙ ЭЭЖИЙГЭЭ ХӨТЛӨӨД БАС Л ГАДНЫ ИРГЭДИЙГ ЛУЙВАРДААД АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ ШОУДХАА БОЛЬ МӨН ОЛОН ЗАЛУУС ХОХИРСОН ДОО ТА НАРЫН ЭНЭ
1 | 0 Хариулах
Хуульч [122.201.31.233] 2021/10/6
Иргэн нь ЦБ-ын мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй гээд баривчлагддаг бол, ЦБ нь иргэний жагсах мэдэгдлийг хүлээж авахгүй, бүртгэхгүй бол бас яах вэ, дарга нь огцрох уу, баривчлагдах уу. NoDoubleStandart
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.214] 2021/10/6
Огцор гэсний төлөө иргэдээ барьж хорьж эхэлж байгаа юм байх даа тийм болч буруу тийшээ явж байгаа юм байна даа
4 | 1 Хариулах
зочин [202.126.89.228] 2021/10/6
Болушка бязда нь одоо Оюук, Хүүкээ өмөөрч ганц уянгалахгүй юм байх даа. Бензин тасраагүй, Кофи Аннан үхээгүй, Андлалын хөшөөнөөс чаагаагүй, Обуна нь шалгагдаагүй, хүний эрх зөрчигдөөгүй, Double standard гэж байхгүй, та нар бүгдээрээ гадны тролл, Америкаас мөнгө авч улсаа сүйрүүлдэг штакууд гээд. Ойрд нам жим байх чинь
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2021/10/6
тэр японоос ер нь яг юуг сурч ирэв? үзэл бодлоо яаж худалдахыг сурсийн бх даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.61] 2021/10/6
Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Обуна 3-ыг баривчил
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.43] 2021/10/6
Хэдэн хүн хорьж чадахыг нь харъя л даа!!!
2 | 1 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
МОНГОЛД ЮУ БОЛООД БАЙНА ВЭ. КОВИДЫН ХУУЛЬ ГЭЖ БАТАЛЧХААД ЕРӨНХИЙ САЙД НЬ ӨӨРӨӨ ЗӨРЧИЖ ЦАХИМ ҮНДЭСТЭН ШОУ ХИЙЛЭЭ. АРД ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ ГАДАА ҮГЭЭ ХЭЛЭХ БОЛОХООР ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЛЭЭ ХУУЛЬ ЗӨРЧЛӨӨ ГЭЖ БАРЬЖ ХОРЬЖ БАЙНА. ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ УЛС ТӨРИЙН НАМЫН ДОР АЖИЛЛАЖ БАЙНА. ХУУЛИЙН ДОР БУС. ЖАГСАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БАРЬЖ ХОРИХ ГЭНЭ ХҮН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЭСЭРГҮҮЦНЭ. ЭСЭРГҮҮЦСЭНИЙГ НЬ ТӨЛӨӨ ЦАГДААГИЙН ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ГЭНЭ. МОНГОЛД ИЙМ Л ЮМ БОЛЖ БАЙНА. КОВИДООР ХАЛХАВЧИЛЖ МАН ДАРАНГУЙЛЖ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ БАЙНА.
7 | 1 Хариулах
Зочин [59.153.115.249] 2021/10/6
Төр, засаг. Иргэдээ ялгавартай хандаж болохгүй шүү.
1 | 0 Хариулах
? [66.181.160.1] 2021/10/6
Монголчууд энхрий хайрт коммунист намаа сонгоод эдүгээ жаргалын дээдийг эдэлж байна дөө!!!
11 | 1 Хариулах
Зочин [150.129.141.8] 2021/10/6
Оюун эрдэнэ хэн хаана байгааг харж авлаа гэж ярьсан даа.Тэр даавуугаа явж байна даа.Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг иргэдээ хамгаалах ёстой цагдаа нь коммунистын гар хөл болоо юу даа
1 | 0 Хариулах
хмм [198.96.155.3] 2021/10/6
Монголд байгаа юм бол Монголоор бичээсэй.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.10] 2021/10/6
Хууль сахиулах байгууллага нь өөрөө хуулиа зөрчиж байна. Ингэж байж бүр хүчтэй жагсаал бол сандал суудлаасаа салах болно доо
6 | 0 Хариулах
Zochin [202.9.46.12] 2021/10/6
Mungu uguhgui l bol hench jagsdaggui bhoo.. archaagui alnuud shudee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.99.42] 2021/10/6
Нийгмийн тэгш бус харьцаа. Зарим нь хийхээр зөв хуулийн дагуу, зарим нь хийхээр хууль бус үйлдэл болдог. Намын өнгөөр ялгаварлан гадуурхдаг нийгэм бий болоод байна даа
4 | 0 Хариулах
Зочин [64.119.27.187] 2021/10/6
Эргээд нэг намтай соц. нийгэмрүү орчихсон юм байна дөө, монгол чинь
9 | 0 Хариулах
Зочин [59.153.115.249] 2021/10/6
Төр, засаг. Иргэдэд ялгавартай хандаж болохгүй шүү.
8 | 0 Хариулах
бодох хэрэгтэй иргэдээ. [183.177.99.230] 2021/10/6
хэн дуртай нь өөрийнхөөрөө солиороод байхын бол хууль байхын хэрэг юун. нэгэнт хууль байхгүй бол цагдаа бас шаардлагагүй болно. Цагдаа хуулиа л дагаж мөрдөж байгааг иргэд шүүн хэлэлцэх хууль хэрэгжүүлэгчийг үзэн ядах нь буруу.
1 | 13 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
ЕРӨНХИЙ САЙД НЬ ШОУ ХИЙЖ ХУУЛИА ЗӨРЧЛӨӨ ШҮҮ ДЭ. ӨӨРИЙН ЧИНЬ ХУВЬД ЗҮГЭЭР ҮҮ ТЭ. ХУУЛЬ ХҮН БҮРТ ЭРХ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛАГ ЧИНЬ ХУУЛИЙН ДОР БИШ УЛС ТӨРИЙН НАМ ХҮЧНИЙ ДОР АЖИЛЛАЖ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА У
4 | 0 Хариулах
Ганаа [192.82.83.160] 2021/10/6
Уламжлалаа эсэргүүцэгч Хятадхүүг баривчлах нь зөвөө
1 | 9 Хариулах
Зочин [202.126.89.42] 2021/10/6
Хол очиж хуц
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.164] 2021/10/6
Ene zasag buur heleh muu ug alga dahij uhej bsn ch man namd sanal uguhgui
3 | 0 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
АРД ИРГЭД ҮГЭЭ ХЭЛЖ ЖАГСАХ БОЛОХООР КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭСЭН БОЛЧИХДОГ. ЕРӨНХИЙ САЙД НЬ ЦАХИМ ҮНДЭСТЭН ГЭЖ ШОУ ХИЙХ БОЛОХООР ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ БИШ ГЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. ХУУЛЬ ШУДАРГА ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬСОН БАЙНА. ДАНХАН ТОЛГОЙТОО КОВИДЫН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЦАХИМ ҮНДЭСТЭН ШОУ ХИЙСЭН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ. АРДЧИЛСАН УЛСАД БИД АМЬДАРЧ БАЙГАА ШҮҮ. ЕРӨНХИЙ САЙД ОГЦОР.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
НЯМДОРЖ НЯМБААТАР НАР ЦАГДАА ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДААР АРД ИРГЭДЭЭ ДАРАМТАЛЖ ХОРЬЖ БАЙНА.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.10] 2021/10/6
Hunii adag tsagdaa bolj bn daa. Muu esvel tanhai humuus tsagdaad ordog.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.111] 2021/10/6
Ардчилалаа авч үлдэе, эрх чөлөөтэй үг хэлэх эзэн дарга тогтолцоогүй байя гэвэл сонгуульд идэвхитэй оролцож хэнч байсан МАН-аас өөр хүнийг л сонгох хэрэгтэй, энэ мундаг юм энэ хүн дотроос нь өөрчилчих байх гэж төөрөлдөж МАН-ын хэн нэгнийг сонгосоор байвал нэг өглөө гарахад бүх зүйлд очерлоно! Нэг өглөө гарах гэтэл лифт чинь ажиллахгүй тоггүй усгүй болсон байх болно. Яагаад гэвэл нэг намын тогтолцоо дарангуйлснаар нэгэн тэнэг Кофи аннантай юу эсвэл хэнтэй уулзсанаа ч санахгүй эргүү тэнэгүүд хамаг бүгдийг чинь цөлмөсөн байхвий
10 | 0 Хариулах
Иргэн [202.21.96.212] 2021/10/6
Иймэрхүү эргүүтсэн нөхдүүдийг барьж хорих хэрэгтэй. Сонгууль гээд төр засаг өөрчлөх эрх байдаг тэрийгээ эдэлцгээ. Би бол 22 цагт хаахыг дэмжиж байгаа. Миний эрхийг бас зөрчиж байна.
2 | 9 Хариулах
Зочин [66.181.191.158] 2021/10/6
ЧИ ТОМ АНДУУРЧ БАЙНА.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.42] 2021/10/6
Тэнэгт
1 | 0 Хариулах
Зочин [192.82.82.41] 2021/10/6
ЗӨВ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.249] 2021/10/6
Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Гааль нь Чадваргүй Удирдлагуудтай. Хил, Гааль нь Байнга хаалтай шахам. Бинзен тасран, Шахмал түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, Ковидын тоогоо дарна. Ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.82.41] 2021/10/6
БАЙГУУЛАГЫН ХААЛГЫГ ТАГЛАЖ СУУЧИХААД АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ЯРЬНА АА ТЭНД ЧИНЬ Ч ГЭСЭН АРДЫН ХҮҮХДҮҮД АЖИЛ ХИЙГЭЭД СУУЖ БАЙГАА ХҮНД ГАЙ БОЛОХГҮЙ БУСДЫН ЭРХЭНД ХАЛДАХГҮЙ ХОЛ ОЧООД НААД ЭРХЭЭ ЧӨЛӨӨТӨЙ ЭДЭЛЖ БОЛНОО ДОО ХЭВЛЭЛ САЙТУУДАА ДУУДААД НААД ҮГЭЭ ХЭЛНЭ БИЗДЭЭ ЭНЭ БОЛ ЦЭВЭР УЛС ТӨР ШҮҮ ДЭЭ АНЫХАН ДАНДАА ИНГЭЖ БУСАД РУУ ТУРХИРЧ БАЙГААД ЯЛТАН БОЛГООД ХАЯДАГ МАГНАЙ БОЛ ЖИНХЭНЭ ЖИШЭЭ ШҮҮ ОДОО БОЛЬ АНАА
1 | 7 Хариулах
Зочин [66.181.161.63] 2021/10/6
Хүн бол мал биш, өөрийн үзэл бодолтой гэдгийг өдрийн хоолоо аргацааж байгаа ард таны минь хүүхдүүд тэр байшин дотроо ойлгог.
0 | 0 Хариулах
Зочин [103.138.75.228] 2021/10/6
АН жинхэнэ сөрөг хүчин бол бодлогоор өрсөлдөөч, иргэдийн олонхын санал авч засаг барьдаг тогтолцоотйг мэддэг хэрнээ иргэдийг турхирахаа болих хэрэгтэй
1 | 4 Хариулах
Зочин [183.177.97.14] 2021/10/6
Нянбактер зайлаа
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2021/10/6
Оюуэрдэнийг саатуулаач цахим жагсаал зохиосон биздээ
15 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2021/10/6
Чацага алдахаараа цагдаа гээд долоодог ч түрэмгий үйлдэл ховийг хууль мэт сахидаг та хэд өөрсдийгөө нэг хардаа
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.1] 2021/10/6
Юун ч сүртэй гадаад нэртэй юм билээ дээ. Монголхүү нэртэ хасаг хужааг нүдээрээ харж байсан болно
1 | 7 Хариулах
Зочин [202.9.40.116] 2021/10/6
Нянбаар оуюэрдэнэ 2ын цагдаа юмуу.хоноцын бутач багди нар төрийн толгойд хар машинаар гарчаад ард иргэдээс өлөн өссөн өшөөгөө аваад байх зайлуулаач наад хуулийн саад ёр саадаа.цөөхүүлээ ганц 1ээрээг бариад байна.Цагдаа нар өөрсдөө зодож гэмтээчээд ард иргэдийг гүтгээд байна.Цег дарга болд пэндийгээд биеээ ч даахгүй ажил хийхгүй гахай юмаа.цагдаа нартаа хууль дүрэм журам хэлж өгөөч
12 | 0 Хариулах
Зочин [192.82.69.189] 2021/10/6
Эрийн муу нь цагдаа гэж энэ шүү дээ. Дээшээ сүү долоосон гөлөг шиг долигонуур, доошоо бол өлссөн бар, арслан шиг ширүүн догшин.
21 | 1 Хариулах
Зочин [122.201.24.224] 2021/10/6
Хэлээд юу гэхэв. Өөрсдийнх нь ирээдүйн төлөө л жагсаж байгаа гэдгийг ойлгох ухаангүй байна шдээ. Адгийн илжиг цагдаа болдог гэж хэлмээр санагдаж байна.
17 | 0 Хариулах
Зочин [66.181.161.100] 2021/10/6
Хамгийн хүний адаг шаарнууд цагдаа болдог гэсэн яг үнэн юм байна шт.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.132] 2021/10/6
Хохь чинээ эргүү үхэрнүүдээ та нарт яс үйлчилдэг хууль дарга нарт үйлчлэхгүйг харсаар байж тэмцэж дугарч байгаа хүнийг өө наад чинь эсрэг намын хүншдээ барь хорь гэж байгаа бол маргааш чамайг ч бас ачнадаа эргүү үхэрнүүд үхээд устаасай дарлуулаад нөгөө хэдэн мал нь ажилаа ч мэдэхгүй аль 10 жилийн өмнө ажилаж байгаад өнгөрсөн хүнтэй уулзаж ирдэг мал дугарсан болгоныг өчиггүй барьж даангуйлаг эрүү нүүрний гажигтай хав дөрвөлжин хоосон толгойт
12 | 1 Хариулах
Зочин [66.181.178.231] 2021/10/6
Үгүй одоо тэгээд хуулийн дагуу ажилласан Цагдаагийн байгууллагын шийдвэрийг ганцхан жагсаад л хүчингүй болгоод байвал Монголд хууль хүчний байгууллага гэж байгаад ч хэрэггүй юм уу даа Яасан ч их завтай юм энэ жагсаалчид
0 | 7 Хариулах
.. [66.181.187.160] 2021/10/6
Haana huuliin daguu ajlaad bgam be???? zuger erh barigchdin gar hul bolj baigan uden deer chine haragdahgui bnu
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.32] 2021/10/6
Цагдаажсан дэглэм тогтоож , иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж буй Харвард төгссөн гэх Оюукийг одоо зогсооё. Албан тушаалдаа яагаад ч тэнцэхгүй цүнх баригч юм байна.
23 | 0 Хариулах
Зочин [202.126.90.61] 2021/10/6
Тэрээр Харвардад 14 хоногийн дамжаанд сууж өргөмжлөл авсан байдаг.
2 | 0 Хариулах