Мандал Ассет Менежмент нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авч, монголын анхны Хувийн Хөрөнгө Оруулалтын Санг (Private Equity Fund) 35 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр байгуулж байна.
Хувийн хөрөнгө оруулалтын сан нь (Private Equity Fund) дэлхийн хөрөнгийн захын хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг институц юм. Эдгээр сангууд нь хаалттай компаниудад хөрөнгө оруулалт хийж менежмент, засаглал, санхүүг нь бэхжүүлэх замаар нээлттэй компани болох бэлтгэлийг нь хангаж өгдөг билээ.
Мандал Ассет Менежмент нь дээр дурдсан сангаас гадна олон нийтээс 50 тэрбум төгрөг төвлөрүүлсэн Мандал Ирээдүйн Өсөлт хамтын хөрөнгө оруулалтын санг удирдан ажиллаж байна.
Хувийн хөрөнгө оруулалтын сан нь хаалттай хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт нэгж эрхээ санал болгох замаар хөрөнгө татан төвлөрүүлдэг гэдгээрээ хамтын хөрөнгө оруулалтын сангаас ялгаатай.
Хөрөнгө оруулалтын сангийн талаар мэдээлэл авах бол www.mandalasset.mn вебсайтаар бүртгүүлээрэй.
Холбогдох утасны дугаар: 7272 9911
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!