ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбүрэн: Ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан нэр бүхий албан тушаалтанд холбогдуулан ЛГБТ төв цагдаад гомдол гаргасан

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Зургийг The LGBT Centre (Mongolia) хуудсаас авав.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан ЛГБТ төвийн сурталчилгааны хуудсыг хуулуулсантай холбогдуулан тус төвөөс мэдээлэл хийлээ.

ЛГБТ төвийн Эрх зүйн хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэбүрэн "ЛГБТ төв бэлгийн болон хүйсийн цөөнхийн эрхийг хамгаалах арга хэмжээний хүрээнд тэгш эрх, бахархлын өдрүүдийн арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахлын улмаас танхимд болон олон хүн цугладаг арга хэмжээг зохион байгуулаагүй. 

Жил бүрийн наймдугаар сарын сүүлийн 7 хоногоос эхлэн тэмдэглэдэг тэгш эрх, бахархлын өдрүүдийг энэ жил наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 10-ныг дуустал онлайнаар зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн автобуснууд дээр байршуулсан сурталчилгааг бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр, гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө хуулж авсан талаар олон нийтийн сүлжээнд оруулсан төрийн албан хаагчийн постоос мэдлээ. 

Тиймээс ЛГБТ төвийн зүгээс төрийн албан хаагчийн үйлдэл дээр СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Гомдлыг хуулийн дагуу шийдэж өгнө байх гэж найдаж байна. 

Манай улсын хувьд бэлгийн цөөнхийг ялгаварлахгүй байх асуудлыг хуулиуддаа зааж өгсөн байдаг" хэмээн ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
289
Зураг
ТЭНЭГЛЭЛ
186
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа