Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

"КОВИД-19-ийн улмаас ЭЕШ өгч чадаагүй 170 хүүхдээс есдүгээр сарын 2-5-нд шалгалт авна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн элсэлттэй холбоотой асуудлаар мэдээлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2021-2022 оны хичээлийн шинэ жилд 88 их, дээд сургуулийн 147 мянган оюутан суралцана. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил 40,420 шалгуулагч бүртгүүлснээс 90 гаруй хувь нь шалгалтдаа орсон. Батламжийг өнөөдрөөс эхлэн тарааж байгаа бөгөөд нийт 36,782 хүүхэд батламжаа авч байна.

Коронавируст халдварын улмаас 170 бүртгүүлэгч Элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй. Иймд эдгээр шалгуулагчаас есдүгээр сарын 2-5-нд шалгалт авна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулсан нь тун зүйтэй алхам болсон гэж холбогдох байгууллагууд дүгнэж байгаа.

Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болох, хичээлийн сонголтыг эргэн харах шаардлага бий" гэлээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/360612435601918