Үндэсний статистикын хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцуулав.
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны эхний хагаст цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад худалдааны эргэлт буураад байсан бол энэ оны эхний хагаст буцаад сэргэж байгаа. Цар тахлын өмнөх үетэй буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад гадаад худалдааны эргэлт 6 хувиар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 903 сая ам.долларын ашигтай гарчээ. Үүнд
Гэсэн ч сүүлийн хоёр сарын хугацаанд дотоодын цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор экспортын хэмжээ буураад байгаа аж.
Төлбөрийн тэнцлийн статистик оны эхний зургаан сарын байдлаар 54 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлт юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!