Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Басхүү дагах барилдаанд Италийн бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Ё.Басхүү Беларусийн бөхийг торгуулиар ялж, шөвгийн наймд үлдлээ

 
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ

Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн тэмцээнд Монголын эрэгтэй бөх Ё.Басхүү 66 килограммд барилдаж байна.

Тэрбээр хоёрын даваанд Беларусийн бөх Д.Минкоуг торгуулиар ялж, шилдэг наймд үлдэв.

Д.Минкоугийн тухайд манай улсын Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг зэрэг тамирчдыг ялж байсан юм. Харин Ё.Басхүүгийн хувьд өмнө нь Д.Минкоутэй нэг таарч ялсан бөгөөд энэ удаад ч тактикийн барилдаан хийсээр гурван удаа торгуулж, ялалт байгууллаа.

Удахгүй Ё.Басхүү хагас шигшээд үлдэхийн төлөө Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдах юм. Манай бөх өмнө нь Хифүми Абэ хоёр таарч, хоёуланд нь ялагдаж байсан гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Ташрамд дурдахад, “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 килограммд манай улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүч сорьж, хүрэл медалийн эзэн болоод байгаа билээ.