ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Сосорбарам шөвгийн наймд үлдэхийн төлөө Швейцарын бөхтэй барилдаж, ялагдал хүлээв
iKon.MN
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ
Монголын тамирчин Л.Сосорбарам Узбекистаны бөхийг өчих мэхээр цэвэр яллаа
Гэрэл зургийн эх сурвалж: МҮОХ
Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 килограмм жингийн барилдаан эхэллээ.
Манай улсын эмэгтэй тамирчин Л.Сосорбарамын 52 килограммд Узбекистаны тамирчин Диора Келдиороватай барилдаж, өчих мэхээр цэвэр ялж, гараагаа эхэллээ.
Одоо тэрбээр Швейцарын Ф.Кочертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдах юм.
Мөн тун удахгүй Монголын өөр нэг бөх Ё.Басхүү Беларусийн Д.Минкоутай барилдана.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

